2024 оныг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан БОАЖГ-аас Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Аялал жуулчлалын талаар төрөөс баримталж буй бодлого, аймгийн зарласан жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Орон нутгийн салбар холбоо хариуцсан ажилтан 2023 онд шинэчлэн батлагдсан Аялал жуулчланы тухай хуулийн зарим зохицуулалт, аялал жуулчлалын салбарт зарлагдсан зээл, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны үйл ажиллагааны талаар, аймгийн Аялал жуулчлалын холбооноос 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, шинээр байгуулагдах холбооны дүрмийн талаар тус тус мэдээлэл өгөв. Аймгийн Аялал жуулчлалын холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс Сэлэнгэ аймаг дахь Аялал жуулчлалын холбоог удирдах зөвлөлийн 9, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэйгээр шинэчлэн байгуулсан бөгөөд, үүнд тур оператор, зочид буудал, жуулчны бааз, ОХУ, Монгол улсын хооронд жуулчин тээвэрлэдэг тээвэр зуучийн…
