• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

Posts classified under: Зураг

“ERUU CUP” Олон Улсын тэмцээнд харваачид онч цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна

Монгол улсын Засгийн газрын 2022 оны "2023-2025” оныг Монголд зочлох жил" болгон зарлах тухай 264 дүгээр тогтоол, Сэлэнгэ аймгийн 2024 оныг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласан жилийн хүрээнд өвлийн аялал жуулчлалын шинэ эвент бий болгох, хөгжүүлэх, Монголын үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг болох Мөсөн сурын харвааг Монгол хүний бие бялдар оюун ухаан, ёс суртахууныг төлөвшүүлэх, Олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоорСэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ, сумын ЗДТГ-ын санаачилга, дэмжлэгээр уламжлал болгохын төлөө 2 дахь жилдээ Ерөө суманд зохион байгуулагдаж байгаа “ERUU CUP” Олон Улсын тэмцээний цуваа харваанд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Монгол Улсын өнцөг булан бүрээс 150-иад харваач онч цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.02 дугаар сарын 04-ний өдрийн баг харваанд 9 баг бүртгүүлснээс ОХУ-ын БН Буриад улсын 1 баг оролцохоор бүртгүүлсэн байна.GO SELENGE!

“YERUU CUP” ОЛОН УЛСЫН МӨСӨН СУРЫН ХАРВААНЫ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн "2023-2025” оныг Монголд зочлох жил" болгон зарлах тухай 264 дүгээр тогтоолын хүрээнд өвлийн аялал жуулчлалын шинэ эвент бий болгох, хөгжүүлэх, үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг үндэсний харвааны төрөл зүйлүүдийг Монгол хүний бие бялдар оюун ухаан, ёс суртахууны төлөвшлийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхийн зэрэгцээ улам бүр боловсронгуй болгоход наадмын зорилго оршиж байгаа юм. “YERUU CUP” наадам 2024 оны 02 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тойромт нуур /сумын төвөөс 2000 метр зайд, төмөр замын өртөөний чанх хойно/-т зохион байгуулагдана. Наадмын үеэр - Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчдын тэмцээн - Мөсний шагайн сонирхогчдын тэмцээн тус тус зохион байгуулагдах гэж байна. Facebook Twitter

Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай 2024 онд 2 чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай 2024 онд 2 чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Үүнд: 1. Сэлэнгэ аймаг тарьц, суулгац нийлүүлэгч аймгийн хувьд 492000 ширхэг модны тарьцыг Төв аймагт нийлүүлнэ. 2.  Монгол Улсыг зорин ирж буй аялагч, жуулчдад зориулан Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээллийг сурталчлах зорилгоор Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын аялал жуулчлалын төвийн мэдээллийн цахим самбарт байршуулна.  Facebook

“Yeruu Cup” эвэнт арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.

Монгол улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн БОАЖГ, Сурын холбоо хамтран өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний өв соёлыг сурталчлах зорилгоор 2 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Ерөө суманд олон улсын “Yeruu Cup” эвэнт арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Facebook

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах мөсөн сурын харваа зохион байгуулагдлаа.

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах мөсөн сурын харваа 1 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд 4 төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.Аймгийн мэргэн: Спортын мастер Х. Батдорж харваачБагийн харваанд1-р байр: Эрхэт 3 түрүү баг2-р байр: Модон баг3-р байр: Сэлэнгэ 1-р баг   Facebook

Хонгор морьт амралт

Манай амралтын газрын гол давуу тал байгалийн гоо үзэсгэлэн байдаг. Сэлэнгэ аймгийн Сайханы Хөтөл хэмээх байгалийн үзэсгэлэнт цогцолбортой ойрхон оршдог тул Сайханы хөтөлийг зорьж ирсэн жуулчдад байршлын хувьд давуу талтай.