• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

Posts classified under: Зураг

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

🇲🇳ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ОЙН ГАЗРААС ОЙН БАЯЛАГ АШИГЛАЛТЫН ERP.FOREST.GOV.MN ЦАХИМ ПРОГРАММ АШИГЛАЛТЫН ОНОЛ, ПРАКТИКИЙН СУРГАЛТ СЭЛЭНГЭ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. ☘️Тус сургалтад БОГ-ын ой хариуцсан мэргэжилтэн, сумын болон сум дундын ойн ангийн дарга, мэргэжилтнүүд, сумын эрх бүхий албан тушаалтан (Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч), ТХГН-ийн мэргэжилтэн, байгаль хамгаалагч төлөөлөгчид оролцож байна.

Сумдын байгаль хамгаалагч нарт мотоцикл хүлээлгэн өглөө.

Зарим сумдын байгаль хамгаалагчдыг мотоциклоор хангах ажлын хүрээнд 5 ширхэг мотоцикл нийлүүлэх харьцуулалтын аргаа тендер зарлаж “Алтын сапа” ХХК шалгарч туулах чадвар сайтай мотоциклийг нийлүүлсэн. Энэхүү мотоциклуудыг Орхонтуул сумын байгаль хамгаалагч Д.Баттулга, Түшиг сумын байгаль хамгаалагч У.Баярсүрэн, Мандал сумын байгаль хамгаалагч Э.Эрдэнэзориг, Ерөө сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Алтантулга, Цагааннуур сумын байгаль хамгаалагч Н.Цэндсүрэн нарт Байгаль орчны газрын дарга З.Түвшинтөгс хүлээлгэн өглөө.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргахад цахим хүсэлт илгээх

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль: 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах, бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт, шийдвэр гаргах, оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино.

Хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Жил бүрийн 06 дугаар сарын 05-ны өдрийг Дэлхийн байгаль орчны өдөр болгон байгаль орчныг хамгаалах ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулж ажилладаг. Энэ өдрийн хүрээнд Орхончулуут голын сав газар, Сэлэнгэ голын сав газар, Хараа-Ерөө голын сав газрын захиргаадтай усны тоо бүртгэлийн хяналтын тооллого, хамгаалалтын бүсийн дэглэмийг дагаж мөрдөх, зэрэг ажлуудад хяналт тавих зэрэг хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хатан форест” ХХК нь Алтанбулаг, Түшиг, Цагаан нуур сумдад “Ойн таксаци” ХХК нь Зүүнбүрэн, Сант, Шаамар сумдад ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна. Иймд тухайн сумын иргэд тэмцлийн ажил явагдах газарт зорчих, ургамал түүх, мал зөгий бэлчээх, амралт зугаалгаар явахгүй байхыг анхаарна уу.

“Дэлхийн байгаль орчны өдөр”

Энэ жил “Хуванцар бохирдлыг таслан зогсооё” уриан дор тэмдэглэж байна. Манай улсын хувьд ч хуванцрын хэрэглээ хүрээлэн буй орчныг бохирдуулж, олон сөрөг үр дагаврыг бий болгосоор байна. Иймээс иргэн бүр байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж хуванцарыг хэрэглээгээ багасгахыг уриалж байна. 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн 6 дугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарласан байдаг. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулсаар иржээ. Ташрамд дурдахад, дэлхийн даяар жилд 430 сая тонн хуванцар үйлдвэрлэж, үүний нэг сая тонн нь далайд хаягддаг байна. Түүнчлэн нийт хуванцар хаягдлын ердөө 9 хувийг л дахин боловсруулж байгаа аж.

1 2 3 6