
“ERUU CUP” Олон Улсын мөсөн сурын харваа наадмыг Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ерөө сумын Засаг даргын Тамгын газар, Монголын мөсөн сурын холбоо, “ХанБуурагчингийн мэргэд” холбоо хамтран 2024.02.3-4-ний өдрүүдэд Ерөө суманд амжилттай зохион байгууллаа.Монгол улсын Засгийн газрын 2022 оны 2023-2025 оныг “Монголдзочлохжил"болгонзарлахтухай264 дүгээртогтоол, Сэлэнгэаймгийн 2024 оныг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласанжилийн хүрээнд өвлийнаялал жуулчлалын шинэ эвент бий болгох, хөгжүүлэх, Монголын үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг болох Мөсөн сурынхарвааг Монгол хүний бие бялдар оюун ухаан, ёс суртахууныг төлөвшүүлэхээр зорьжбуй энэхүү наадамд ОХУ-ын БН Буриад Улсын баг тамирчид, БНХАУ-ын ӨМӨЗОрны тамирчид, Улаанбаатар хот, Дархан-Уул,Төв, Орхон, Сэлэнгэ, Баян-Өлгий, Дорнод, Говь-Алтай, Булган, Хөвсгөл, Ховд аймгийн 150 гаруй харваачид онч цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс:ЦУВАА ХАРВААНД:1-р байранд Дорнод аймгийн Хэрлэн сумынуугуул “Эрхэт гурван түрүү” Үндэсний сурын холбооны харваач Аймгийн…
Монгол улсын Засгийн газрын 2022 оны "2023-2025” оныг Монголд зочлох жил" болгон зарлах тухай 264 дүгээр тогтоол, Сэлэнгэ аймгийн 2024 оныг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласан жилийн хүрээнд өвлийн аялал жуулчлалын шинэ эвент бий болгох, хөгжүүлэх, Монголын үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг болох Мөсөн сурын харвааг Монгол хүний бие бялдар оюун ухаан, ёс суртахууныг төлөвшүүлэх, Олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоорСэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ, сумын ЗДТГ-ын санаачилга, дэмжлэгээр уламжлал болгохын төлөө 2 дахь жилдээ Ерөө суманд зохион байгуулагдаж байгаа “ERUU CUP” Олон Улсын тэмцээний цуваа харваанд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Монгол Улсын өнцөг булан бүрээс 150-иад харваач онч цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.02 дугаар сарын 04-ний өдрийн баг харваанд 9 баг бүртгүүлснээс ОХУ-ын БН Буриад улсын 1 баг оролцохоор бүртгүүлсэн байна.GO SELENGE!
Монгол улсын Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн "2023-2025” оныг Монголд зочлох жил" болгон зарлах тухай 264 дүгээр тогтоолын хүрээнд өвлийн аялал жуулчлалын шинэ эвент бий болгох, хөгжүүлэх, үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг үндэсний харвааны төрөл зүйлүүдийг Монгол хүний бие бялдар оюун ухаан, ёс суртахууны төлөвшлийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхийн зэрэгцээ улам бүр боловсронгуй болгоход наадмын зорилго оршиж байгаа юм. “YERUU CUP” наадам 2024 оны 02 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тойромт нуур /сумын төвөөс 2000 метр зайд, төмөр замын өртөөний чанх хойно/-т зохион байгуулагдана. Наадмын үеэр - Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчдын тэмцээн - Мөсний шагайн сонирхогчдын тэмцээн тус тус зохион байгуулагдах гэж байна. Facebook Twitter
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт “Санхүү, үйлчилгээний албаны дарга”-ын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 1. Ажилд орохыг хүссэн өргөдөл 2. Төрийн албан хаагчийн анкет 3. Иргэний үнэмлэхний хуулбар 4. Сургууль төгссөн гэрчилгээ, дипломын хуулбар ТАВИГДАХ ШААРДЛАГА: Мэргэжил: 1. нягтлан бодох бүртгэл /0411/ 2. эрх зүй /0421/ 3. менежмент ба удирдахуй /0413/ 4. эдийн засаг /031101/ Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй Мэргэшил: Албаны чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх Туршлага: Албаны чиг үүрэгт хамаарах мэргэжлээр төрийн албанд 10-с доошгүй жил ажилласан байх, байгаль орчны салбарт ажилласан бол давуу тал болно. Хугацаа: Материалыг 2023 оны 01 дүгээр сарын 24-нөөс 01 дүгээр сарын 26-ны өдрийн 18:00 цаг хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүлээн авна. Лавлах утас: 70363653
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай 2024 онд 2 чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Үүнд: 1. Сэлэнгэ аймаг тарьц, суулгац нийлүүлэгч аймгийн хувьд 492000 ширхэг модны тарьцыг Төв аймагт нийлүүлнэ. 2. Монгол Улсыг зорин ирж буй аялагч, жуулчдад зориулан Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээллийг сурталчлах зорилгоор Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын аялал жуулчлалын төвийн мэдээллийн цахим самбарт байршуулна. Facebook
Монгол улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн БОАЖГ, Сурын холбоо хамтран өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний өв соёлыг сурталчлах зорилгоор 2 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Ерөө суманд олон улсын “Yeruu Cup” эвэнт арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Facebook
Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах мөсөн сурын харваа 1 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд 4 төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.Аймгийн мэргэн: Спортын мастер Х. Батдорж харваачБагийн харваанд1-р байр: Эрхэт 3 түрүү баг2-р байр: Модон баг3-р байр: Сэлэнгэ 1-р баг Facebook
“ТЭРБУМ МОД АЯН”-ЫХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд мод тарьж ургуулах, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, амьдрах орчноо ногоон болгох ажлыг өөрсдийн хүч хөрөнгөөр хэрэгжүүлж үр дүнд хүрсэн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж урамшуулах зорилгоор болзолт уралдаан зарласан. Тус уралдаанд шалгарсан иргэн, цэцэрлэгүүдээ шагнаж урамшууллаа. Үүнд: Мандал сум “Моносхон” цэцэрлэг Мандал сум иргэн Б.Ганцэцэг Шаамар сумын 1 дүгээр цэцэрлэг Шаамар сум иргэн Ч.Болор-Эрдэнэ Цагааннуур сум иргэн Ч.Амарсайхан Цагааннуур сум 1 дүгээр цэцэрлэг Цагааннуур сум 2 дугаар цэцэрлэг Цагааннуур сум иргэн Ц.Тогоодой Ерөө сумын “Бугант нандин” ХХК Шагнагдсан бүх хүмүүстээ халуун баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. https://youtu.be/NxgFgsbaP0s?si=HYJgXfGItzEZWjT0ESg-Ui7B-T7itzZhttps://youtube.com/watch?v=/irC0wJT5hWA?si=ai69DasGFTsq-Kg0 Facebook Twitter
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 дахь заалтууд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын 2015 оны А-230/127 тоот хамтарсан тушаалаар батлагдсан …