• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

ХЯНАЛТ ШАЛГАЛТ

Хууль бусаар ашигт малтмал олборлох явдлыг таслан зогсоох зорилгоор Ерөө сумын Бугант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж ажиллалаа. Хяналт шалгалтын явцад Хавчиргана гэх газарт хууль бус олборлолт явуулахыг завдсан 4 ш экскаватор болон гитаран буу гэх бага оврын угаах төхөөрөмж, 3 ш Зил-131 ачааны автомашин зэрэг техник, тоног төхөөрөмжийг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлж байна. Facebook

Нөхөн сэргээлтийн ажил эхэллээ.

“Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн санхүүжилттэй нөхөн сэргээлтийн ажил эхэллээ. Нөхөн сэргээлтийг “Жинжий майнинг” ХХК гүйцэтгэж буй бөгөөд нөхөн сэргээлтийн ажлыг Ерөө сум, Бугант 3 дугаар багийн нутаг “Их алт” гэх газраас эхлүүлэн үргэлжлүүлж байна.Нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн байдалтай газар дээр нь танилцаж явц, тулгамдаж байгаа болон цаашид анхаарах зарим асуудлын талаар санал солилцож ажил гүйцэтгэхдээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сайтар хангаж, нөхөн сэргээлтийг холбогдох стандартын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх  талаар зөвлөмж, чиглэл өглөө.СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР Facebook

Хяналтын шалгалт хийн ажиллалаа

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Ерөө сумын Бугант 3 дугаар багийн нутагт хийж буй хяналтын шалгалтын явцад тус багийн нутаг “Их алт” гэх газарт хууль бус олборлолт явуулахыг завдсан 2 ш экскэватор болон “гитаран буу” гэх бага оврын угаах төхөөрөмж, “Зил-131” ачааны автомашин зэрэг техник, тоног төхөөрөмж бүхий иргэдийг албадан буулгалаа.Мөн энэ үеэр “Их ажирын ам” гэх газарт эрүүл газрыг эвдрэлд оруулж хууль бусаар олборлолт явуулсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.Хүрээлэн буй орчны эсрэг, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж тогтмолжуулах чиглэлийн хүрээнд Байгаль орчин, Цагдаагийн ажилтнуудын хамтарсан шалгалт үргэлжилж байна. Facebook

Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газруудад 27.6 сая ширхэг тарьц, суулгац ургуулан, бойжуулж байна.

         Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газруудад 27.6 сая ширхэг тарьц, суулгац ургуулан, бойжуулж байна. 2024 оны намрын тарилтаар тарьц, суулгацаа зах зээлд гаргах, хомсдол, доройтолд орсон ойн сангийн талбайд ойжуулалтын ажлыг гүйцэтгэх, цөлжилт, элсний нүүлтэд өртсөн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах, татмын ойг ойжуулах зэрэг ажилд тарьц, суулгацаа гаргахад бодлогын  дэмжлэг авах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийг  урьж Шаамар сумын нутагт мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Агро форест” ХХК, “Ой баясах” ХХК, “Мандан баясах” ХХК, “Шаамар питомник” ХХК-ын мод үржүүлгийн газруудад ажилласан.https://se.mne.gov.mn/wp-content/uploads/2024/07/07-19.mp4 Facebook

1500 га талбайд сибирийн хүр, нарсны бийрэн сүүлт зэрэг хөнөөлт шавжид тэмцлийн ажлыг зохион байгууллаа.

            Байгаль  цаг уурын хэт их халалт нь ойн хөнөөлт шавж, өвчний тархалт олшролд нөлөөлж Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн зэрэг сумдын ойн санд сибирийн хүр, якобсоны төөлүүрч, нарсны бийрэн сүүлт, гол хөвөөлсөн бургасан шугуйд моносны бүгэг, навч хуйлагч зэрэг ойн хөнөөлт шавжийн хөнөөлийн голомт бий болжээ. 2024 оны улсын төсвийн хөрөнгөөр Баруунбүрэн, Түшиг, Цагааннуур, Сант зэрэг сумдын ойн сангийн талбайд 10 000 га талбайд тэмцлийн ажлыг явуулна. Зүүнбүрэн суманд 1500 га талбайд сибирийн хүр, нарсны бийрэн сүүлт зэрэг хөнөөлт шавжид тэмцлийн ажлыг С.Баярбаатар захиралтай  “Монголын уулын ой” ХХК гүйцэтгэж байна. Уг компанийн  ойн инженер Л.Уранбилэг, техникч Д.Доржсүрэн нар бактерийн бэлдмэлээр тэмцлийн ажлыг явуулж байна.            Facebook

Байгаль хамгаалагчдад туулах чадвартай, хамгаалах хэрэгсэл бүхий мотоцикл олголоо

Байгаль хамгаалагчдыг хөдөө ажиллах нөхцөлөөр хангах зорилгоор 2024 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар туулах чадвартай, хамгаалах хэрэгсэл бүхий мотоциклийг сумдын байгаль хамгаалагчдад 10 ширхэг, 1 мотоциклийг Бэлчир бүсийн сум дундын Ойн ангид олголоо.  Facebook Twitter

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Өрлөг, Саалийн Эрээн, Дүгэрээ зэрэг байршилд нийт 400 га доройтсон ойг 2 настай 1,000,000 нарсны тарьцаар нөхөн сэргээх ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ

2024 оны 6 дугаар сард Тэрбум мод сангийн зүгээс ойжуулалтын чиглэлд санхүүжилт хийгдсэн том төслийн нэг болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Өрлөг, Саалийн Эрээн, Дүгэрээ зэрэг байршилд нийт 400 га доройтсон ойг 2 настай 1,000,000 нарсны тарьцаар нөхөн сэргээх ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү төслийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ Сэлэнгэ Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар болон орон нутгийн 4 аж ахуйн нэгжтэй хамтран ойжуулалтын ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулан хэрэгжүүлж байна. Доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэж буй Бугат Номин ХХК, Ойн хүрэм ХХК, Өргөн Сэлэнгэ ХХК, Говийн Улиас ХХК-ны цаашдын ажилд өндөр амжилт хүсье! Ойн сан өргөжиж, байгаль орчин сэргэн цэцэглэх болтугай! Facebook Twitter

“БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН” зохион байгуулагдлаа

“БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН”-р 17 сум, 6 тосгоны, 266 иргэн, ойн нөхөрлөл, ойн санг гэрээгээр эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, ЖДҮ, аялал жуулчлалын газар хамрагдсан.Партизаны талбайд мод үржүүлгийн 15 иргэн, аж ахуйн нэгж, 6 аялал жуулчлалын газар оролцон 35 төрлийн 10000 ширхэг тарьц суулгацтай ирж, 2000 ширхгийг зарж борлуулсан. Салбар зөвлөлийн хурлыг 2 хэсэгт хуваагдан хийж дараах шийдвэрт хүрсэн байна. Үүнд: “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ САЛБАР ХУРАЛДААН”-с 7 асуудал шийдвэрлэж, “Ногоон хөгжлийн” салбар хуралдаанаас 6 асуудлыг шийдвэрлэн ажилласан. 

“БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙ ХӨТӨЛБӨР

“БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙ ХӨТӨЛБӨР             Зөвлөгөөн зохион байгуулагдах хугацаа: 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр             Зөвлөгөөний зорилго: Байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбарын бодлого, шийдвэрийг сурталчлан таниулах, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, анхаарах асуудлыг тодорхойлоход чиглэнэ.             Зөвлөгөөн зохион байгуулагдах газар: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, “Сэлэнгийн долгио” чуулгын байр.             Зөвлөгөөний хамрах хүрээ: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, 17 сумдын Засаг дарга, байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн 380 гаруй төлөөлөл оролцоно. 2023 оны 05 дугаар сарын 11 (Бямба гараг) Хугацаа Хөтөлбөр…

ШАЛГАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЭЛ

Хүрээлэн буй орчны эсрэг, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, хууль бус ашиглалт, олборлолтын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж тогтмолжуулах хуулиар хүлээсэн үүрэг, чиглэлийн хүрээнд хийж буй Ерөө сумын Байгаль орчны хяналтын ажилтнууд, Цагдаагийн ажилтнууд, Тусгай хамгаалалттай газрын ажилтнуудын хамтарсан ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд өмнөх шалгалтаар Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны Залтын ам гэх газарт Ерөө сумын нэр бүхий иргэн хууль бусаар ашигт малтмал олборлож байсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Шалгалтын явцад бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулах зорилготой Улаан хясаа гэх газарт байрласан нөхөрлөл нь энэ чиглэлээр холбогдох зөвшөөрөл, бичиг баримтын бүрдэл хангагдаагүй учир ажлын хэсгээс албадан буулгаж талбай чөлөөлөх арга хэмжээг авч ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна. СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР