• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

ХОГ УРГАМАЛ УСТГАЛ, МОД, БУТ СӨӨГ ХЭЛБЭРЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг даргын 2024 оны “Хог ургамал устгал, мод, бут сөөг хэлбэржүүлэх арга хэмжээг зохион байгуулах тухай” А/396 дугаар захирамжийн дагуу сумын өнгө үзэмжийг сайжруулж, орчны тохижилт, цэвэрлэгээ, шарилж устгал, мод хэлбэржүүлэлд, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилгоор 17 сум 6 тосгоны 119 төсвийн 221 ажилтан, алба хаагчид, 282 аж ахуйн нэгж байгууллага, 95 өрхийн 150 иргэн 203.5га талбайн 8703.8 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн. Facebook

“Номин од” ХХК – Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газруудын мэдээллийг цувралаар хүргэж байна.

Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газруудын мэдээллийг цувралаар танилцуулж байна. Ерөө сум Бугант тосгон "Номин од" ХХК 2010 оноос мод үржүүлгийн чиглэлээр явуулж байгаа ойн мэргэжлийн байгууллага юм. Шилмүүст болон навчит төрлийн 1,5 сая ширхэг тарьц, суулгац бойжуулж байна.Холбогдох утас: Б.Тэмүүжин 99115793 Facebook

“Сосна” ХХК – Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газруудын мэдээллийг цувралаар хүргэж байна.

Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газруудын мэдээллийг цувралаар хүргэж байна.Сэлэнгэ аймаг Ерөө сум Бугант тосгон "Сосна" ХХК 2002 оноос мод үржүүлгийн чиглэлээр явуулж байна. Шилмүүст болон навчит төрлийн хагас сая ширхэг тарьц, суулгац бойжуулж байна. Холбогдох утас: С.Бүүвэйбаатар 99007885  Facebook

Сургалт, Зөвлөмж

Аймгийн Прокурорын газартай хамтран Ерөө сумын Бугант тосгонд хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Ерөө бүсийн сум дундын Ойн анги, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, мод бэлтгэл явуулдаг ААН-ийн төлөөлөл нарыг хамруулан сургалт зохион байгуулсан. Мөн Хүдэр, Ерөө сумдын агнуурын бүс нутгийг эзэмших ажлын хэрэгжилт, орчны бохирдол, хог хаягдлын чиглэлээр хийгдсэн ажил болон мод үржүүлгийн газруудын үйл ажиллагаатай танилцаж тарьц, суулгацын тоог аж ахуйн нэгж, байгууллага тус бүрээр гаргасан. Facebook

ХЯНАЛТ ШАЛГАЛТ

Хууль бусаар ашигт малтмал олборлох явдлыг таслан зогсоох зорилгоор Ерөө сумын Бугант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж ажиллалаа. Хяналт шалгалтын явцад Хавчиргана гэх газарт хууль бус олборлолт явуулахыг завдсан 4 ш экскаватор болон гитаран буу гэх бага оврын угаах төхөөрөмж, 3 ш Зил-131 ачааны автомашин зэрэг техник, тоног төхөөрөмжийг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлж байна. Facebook

Нөхөн сэргээлтийн ажил эхэллээ.

“Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн санхүүжилттэй нөхөн сэргээлтийн ажил эхэллээ. Нөхөн сэргээлтийг “Жинжий майнинг” ХХК гүйцэтгэж буй бөгөөд нөхөн сэргээлтийн ажлыг Ерөө сум, Бугант 3 дугаар багийн нутаг “Их алт” гэх газраас эхлүүлэн үргэлжлүүлж байна.Нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн байдалтай газар дээр нь танилцаж явц, тулгамдаж байгаа болон цаашид анхаарах зарим асуудлын талаар санал солилцож ажил гүйцэтгэхдээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сайтар хангаж, нөхөн сэргээлтийг холбогдох стандартын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх  талаар зөвлөмж, чиглэл өглөө.СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР Facebook

Хяналтын шалгалт хийн ажиллалаа

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Ерөө сумын Бугант 3 дугаар багийн нутагт хийж буй хяналтын шалгалтын явцад тус багийн нутаг “Их алт” гэх газарт хууль бус олборлолт явуулахыг завдсан 2 ш экскэватор болон “гитаран буу” гэх бага оврын угаах төхөөрөмж, “Зил-131” ачааны автомашин зэрэг техник, тоног төхөөрөмж бүхий иргэдийг албадан буулгалаа.Мөн энэ үеэр “Их ажирын ам” гэх газарт эрүүл газрыг эвдрэлд оруулж хууль бусаар олборлолт явуулсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.Хүрээлэн буй орчны эсрэг, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж тогтмолжуулах чиглэлийн хүрээнд Байгаль орчин, Цагдаагийн ажилтнуудын хамтарсан шалгалт үргэлжилж байна. Facebook

Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газруудад 27.6 сая ширхэг тарьц, суулгац ургуулан, бойжуулж байна.

         Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газруудад 27.6 сая ширхэг тарьц, суулгац ургуулан, бойжуулж байна. 2024 оны намрын тарилтаар тарьц, суулгацаа зах зээлд гаргах, хомсдол, доройтолд орсон ойн сангийн талбайд ойжуулалтын ажлыг гүйцэтгэх, цөлжилт, элсний нүүлтэд өртсөн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах, татмын ойг ойжуулах зэрэг ажилд тарьц, суулгацаа гаргахад бодлогын  дэмжлэг авах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийг  урьж Шаамар сумын нутагт мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Агро форест” ХХК, “Ой баясах” ХХК, “Мандан баясах” ХХК, “Шаамар питомник” ХХК-ын мод үржүүлгийн газруудад ажилласан.https://se.mne.gov.mn/wp-content/uploads/2024/07/07-19.mp4 Facebook

1500 га талбайд сибирийн хүр, нарсны бийрэн сүүлт зэрэг хөнөөлт шавжид тэмцлийн ажлыг зохион байгууллаа.

            Байгаль  цаг уурын хэт их халалт нь ойн хөнөөлт шавж, өвчний тархалт олшролд нөлөөлж Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн зэрэг сумдын ойн санд сибирийн хүр, якобсоны төөлүүрч, нарсны бийрэн сүүлт, гол хөвөөлсөн бургасан шугуйд моносны бүгэг, навч хуйлагч зэрэг ойн хөнөөлт шавжийн хөнөөлийн голомт бий болжээ. 2024 оны улсын төсвийн хөрөнгөөр Баруунбүрэн, Түшиг, Цагааннуур, Сант зэрэг сумдын ойн сангийн талбайд 10 000 га талбайд тэмцлийн ажлыг явуулна. Зүүнбүрэн суманд 1500 га талбайд сибирийн хүр, нарсны бийрэн сүүлт зэрэг хөнөөлт шавжид тэмцлийн ажлыг С.Баярбаатар захиралтай  “Монголын уулын ой” ХХК гүйцэтгэж байна. Уг компанийн  ойн инженер Л.Уранбилэг, техникч Д.Доржсүрэн нар бактерийн бэлдмэлээр тэмцлийн ажлыг явуулж байна.            Facebook