“ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ, УУЛ УУРХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, явц, тарьц, суулгацыг зах зээлд хэрхэн борлуулах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхой болгох, Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд салбарын бодлого, хяналт, цаашид анхаарах асуудлаар чиглэл өгөх зорилгоор тус зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд Ойн газар, Байгаль орчны газар, сумын болон сум дундын Ойн анги, ойн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, Ойн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага, уул уурхайн аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ”Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг 20 сая ширхэг мод тарих амлалт авч, 22.4 сая ширхэг мод тарьж бэлтгэл ажлын…