Газар, ус, хөрс, ургамал, амьтан, бусад баялаг буюу байгалийн нөөц нь хүмүүсийн оршин байх орон байр, хоол унд, хувцас, түлш эрчим хүч, аж үйлдвэрийн түүхий эдийн эх үүсвэр нь болдог. Аливаа ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ бүгд эдгээр нөөц дээр тогтож, тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд “"төсөл" гэж шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг”, “"төсөл хэрэгжүүлэгч" гэж тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээдийг” хэлнэ, “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах,... аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ”, “Нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.Иймээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхэн шинээр болон…
