СОНСОХ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛААУсны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 дахь заалтууд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын 2015 оны А-230/127 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын даргатай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээг тус тус хэрэгжүүлэх, усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, иргэд олон нийтийг үер, усны гамшигт өртөхөөс сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Сант, Сайхан, Сүхбаатар, Шаамар сумдын усны сан бүхий газрын ОНЦГОЙ БОЛОН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮС, УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ЭРҮҮЛ АХУЙН БҮСИЙГ ТОГТООХ ажлыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас хийж байна. Уг ажлын хүрээнд хамгаалалтын бүсэд орсон иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд…

“YERUU CUP” ОЛОН УЛСЫН МӨСӨН СУРЫН ХАРВААНЫ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол улсын Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн "2023-2025” оныг Монголд зочлох жил" болгон зарлах тухай 264 дүгээр тогтоолын хүрээнд өвлийн аялал жуулчлалын шинэ эвент бий болгох, хөгжүүлэх, үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг үндэсний харвааны төрөл зүйлүүдийг Монгол хүний бие бялдар оюун ухаан, ёс суртахууны төлөвшлийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхийн зэрэгцээ улам бүр боловсронгуй болгоход наадмын зорилго оршиж байгаа юм. “YERUU CUP” наадам 2024 оны 02 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тойромт нуур /сумын төвөөс 2000 метр зайд, төмөр замын өртөөний чанх хойно/-т зохион байгуулагдана. Наадмын үеэр - Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчдын тэмцээн - Мөсний шагайн сонирхогчдын тэмцээн тус тус зохион байгуулагдах гэж байна. Facebook Twitter

Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай 2024 онд 2 чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай 2024 онд 2 чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Үүнд: 1. Сэлэнгэ аймаг тарьц, суулгац нийлүүлэгч аймгийн хувьд 492000 ширхэг модны тарьцыг Төв аймагт нийлүүлнэ. 2. Монгол Улсыг зорин ирж буй аялагч, жуулчдад зориулан Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээллийг сурталчлах зорилгоор Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын аялал жуулчлалын төвийн мэдээллийн цахим самбарт байршуулна. Facebook

“Yeruu Cup” эвэнт арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.
Монгол улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн БОАЖГ, Сурын холбоо хамтран өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний өв соёлыг сурталчлах зорилгоор 2 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Ерөө суманд олон улсын “Yeruu Cup” эвэнт арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Facebook

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах мөсөн сурын харваа зохион байгуулагдлаа.
Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах мөсөн сурын харваа 1 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд 4 төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.Аймгийн мэргэн: Спортын мастер Х. Батдорж харваачБагийн харваанд1-р байр: Эрхэт 3 түрүү баг2-р байр: Модон баг3-р байр: Сэлэнгэ 1-р баг Facebook

“ТЭРБУМ МОД АЯН”-ы ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
“ТЭРБУМ МОД АЯН”-ЫХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд мод тарьж ургуулах, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, амьдрах орчноо ногоон болгох ажлыг өөрсдийн хүч хөрөнгөөр хэрэгжүүлж үр дүнд хүрсэн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж урамшуулах зорилгоор болзолт уралдаан зарласан. Тус уралдаанд шалгарсан иргэн, цэцэрлэгүүдээ шагнаж урамшууллаа. Үүнд: Мандал сум “Моносхон” цэцэрлэг Мандал сум иргэн Б.Ганцэцэг Шаамар сумын 1 дүгээр цэцэрлэг Шаамар сум иргэн Ч.Болор-Эрдэнэ Цагааннуур сум иргэн Ч.Амарсайхан Цагааннуур сум 1 дүгээр цэцэрлэг Цагааннуур сум 2 дугаар цэцэрлэг Цагааннуур сум иргэн Ц.Тогоодой Ерөө сумын “Бугант нандин” ХХК Шагнагдсан бүх хүмүүстээ халуун баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. https://youtu.be/NxgFgsbaP0s?si=HYJgXfGItzEZWjT0ESg-Ui7B-T7itzZhttps://youtube.com/watch?v=/irC0wJT5hWA?si=ai69DasGFTsq-Kg0 Facebook Twitter

“Earthranger” программын ой хээрийн дадлагын сургалт явагдлаа
“EARTHRANGER” ПРОГРАММЫН ОЙ ХЭЭРИЙН ДАДЛАГЫН СУРГАЛТ ЯВАГДЛАА Сэлэнгэ аймаг, Сэлэнгэ бүсийн СДОА Ахлах инженер У.БаярсүрэнСэлэнгэ Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар

Нээлттэй Сэлэнгэ арга хэмжээ
*Нээлттэй Сэлэнгэ* арга хэмжээ Улаанбаатар хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монгол бөхийн өргөөнд Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна. Үргэлжлүүлэн 19:00 цагт урлагийн тоглолттой тул та бүхнийг хүрэлцэн ирж тухлан саатахыг урьж байна.

Implantable Contact Lens
Eyecare Sed ut perspiciatis unde omnis iste natus error doloremque laudantium.