Олон Улсын “Ойн өдөр”-ийг тохиолдуулан тус аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад зориулан “Ой ба инноваци” уриан доор ой, ус, амьтан, ургамал, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах арга ухааны талаар танин мэдэхүйн сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагаа болон ой, амьтан, ургамал, хог хаягдлын талаарх мэдээллийг хүргэж, олж авсан мэдлэг, мэдээллийн дагуу АХА тэмцээнийг зохион байгуулсан. Facebook Twitter
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ
Газар, ус, хөрс, ургамал, амьтан, бусад баялаг буюу байгалийн нөөц нь хүмүүсийн оршин байх орон байр, хоол унд, хувцас, түлш эрчим хүч, аж үйлдвэрийн түүхий эдийн эх үүсвэр нь болдог. Аливаа ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ бүгд эдгээр нөөц дээр тогтож, тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд “"төсөл" гэж шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг”, “"төсөл хэрэгжүүлэгч" гэж тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээдийг” хэлнэ, “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах,... аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ”, “Нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.Иймээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхэн шинээр болон…
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН-2024 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар байгаль орчны салбарын зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр 2023 оны ажлын үр дүн, 2024 онд ажиллах чиглэлээ тодорхойлж, оролцогчдоос хууль тогтоомжийн мэдлэгийн шалгалт авч дүгнэлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2024 оныг “Ойн жил” болгон зарласан. Аймаг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Зарласан жилийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөний төслийг танилцуулж санал солилцлоо. Зөвлөгөөнд 90 гаруй хүн оролцлоо. Үүнд: Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 15 ажилтан албан хаагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтан 23, байгаль хамгаалагч 26, сумын болон сум дундын Ойн ангийн дарга инженер, техникч 26, “Stream” төслийн Сэлэнгэ аймаг дахь зохицуулагч оролцлоо. Зөвлөгөөнөөр: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг…
“ERUU CUP” Олон Улсын мөсөн сурын харваа наадам 2024.02.3-4-ний өдрүүдэд Ерөө суманд амжилттай зохион байгуулагдлаа.
“ERUU CUP” Олон Улсын мөсөн сурын харваа наадмыг Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ерөө сумын Засаг даргын Тамгын газар, Монголын мөсөн сурын холбоо, “ХанБуурагчингийн мэргэд” холбоо хамтран 2024.02.3-4-ний өдрүүдэд Ерөө суманд амжилттай зохион байгууллаа.Монгол улсын Засгийн газрын 2022 оны 2023-2025 оныг “Монголдзочлохжил"болгонзарлахтухай264 дүгээртогтоол, Сэлэнгэаймгийн 2024 оныг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласанжилийн хүрээнд өвлийнаялал жуулчлалын шинэ эвент бий болгох, хөгжүүлэх, Монголын үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг болох Мөсөн сурынхарвааг Монгол хүний бие бялдар оюун ухаан, ёс суртахууныг төлөвшүүлэхээр зорьжбуй энэхүү наадамд ОХУ-ын БН Буриад Улсын баг тамирчид, БНХАУ-ын ӨМӨЗОрны тамирчид, Улаанбаатар хот, Дархан-Уул,Төв, Орхон, Сэлэнгэ, Баян-Өлгий, Дорнод, Говь-Алтай, Булган, Хөвсгөл, Ховд аймгийн 150 гаруй харваачид онч цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс:ЦУВАА ХАРВААНД:1-р байранд Дорнод аймгийн Хэрлэн сумынуугуул “Эрхэт гурван түрүү” Үндэсний сурын холбооны харваач Аймгийн…
“ERUU CUP” Олон Улсын тэмцээнд харваачид онч цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна
Монгол улсын Засгийн газрын 2022 оны "2023-2025” оныг Монголд зочлох жил" болгон зарлах тухай 264 дүгээр тогтоол, Сэлэнгэ аймгийн 2024 оныг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласан жилийн хүрээнд өвлийн аялал жуулчлалын шинэ эвент бий болгох, хөгжүүлэх, Монголын үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг болох Мөсөн сурын харвааг Монгол хүний бие бялдар оюун ухаан, ёс суртахууныг төлөвшүүлэх, Олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоорСэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ, сумын ЗДТГ-ын санаачилга, дэмжлэгээр уламжлал болгохын төлөө 2 дахь жилдээ Ерөө суманд зохион байгуулагдаж байгаа “ERUU CUP” Олон Улсын тэмцээний цуваа харваанд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Монгол Улсын өнцөг булан бүрээс 150-иад харваач онч цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.02 дугаар сарын 04-ний өдрийн баг харваанд 9 баг бүртгүүлснээс ОХУ-ын БН Буриад улсын 1 баг оролцохоор бүртгүүлсэн байна.GO SELENGE!
“YERUU CUP” ОЛОН УЛСЫН МӨСӨН СУРЫН ХАРВААНЫ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол улсын Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн "2023-2025” оныг Монголд зочлох жил" болгон зарлах тухай 264 дүгээр тогтоолын хүрээнд өвлийн аялал жуулчлалын шинэ эвент бий болгох, хөгжүүлэх, үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг үндэсний харвааны төрөл зүйлүүдийг Монгол хүний бие бялдар оюун ухаан, ёс суртахууны төлөвшлийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхийн зэрэгцээ улам бүр боловсронгуй болгоход наадмын зорилго оршиж байгаа юм. “YERUU CUP” наадам 2024 оны 02 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тойромт нуур /сумын төвөөс 2000 метр зайд, төмөр замын өртөөний чанх хойно/-т зохион байгуулагдана. Наадмын үеэр - Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчдын тэмцээн - Мөсний шагайн сонирхогчдын тэмцээн тус тус зохион байгуулагдах гэж байна. Facebook Twitter
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт “Санхүү, үйлчилгээний албаны дарга”-ын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 1. Ажилд орохыг хүссэн өргөдөл 2. Төрийн албан хаагчийн анкет 3. Иргэний үнэмлэхний хуулбар 4. Сургууль төгссөн гэрчилгээ, дипломын хуулбар ТАВИГДАХ ШААРДЛАГА: Мэргэжил: 1. нягтлан бодох бүртгэл /0411/ 2. эрх зүй /0421/ 3. менежмент ба удирдахуй /0413/ 4. эдийн засаг /031101/ Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй Мэргэшил: Албаны чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх Туршлага: Албаны чиг үүрэгт хамаарах мэргэжлээр төрийн албанд 10-с доошгүй жил ажилласан байх, байгаль орчны салбарт ажилласан бол давуу тал болно. Хугацаа: Материалыг 2023 оны 01 дүгээр сарын 24-нөөс 01 дүгээр сарын 26-ны өдрийн 18:00 цаг хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүлээн авна. Лавлах утас: 70363653
Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай 2024 онд 2 чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай 2024 онд 2 чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Үүнд: 1. Сэлэнгэ аймаг тарьц, суулгац нийлүүлэгч аймгийн хувьд 492000 ширхэг модны тарьцыг Төв аймагт нийлүүлнэ. 2. Монгол Улсыг зорин ирж буй аялагч, жуулчдад зориулан Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээллийг сурталчлах зорилгоор Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын аялал жуулчлалын төвийн мэдээллийн цахим самбарт байршуулна. Facebook
“Yeruu Cup” эвэнт арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.
Монгол улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн БОАЖГ, Сурын холбоо хамтран өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний өв соёлыг сурталчлах зорилгоор 2 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Ерөө суманд олон улсын “Yeruu Cup” эвэнт арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Facebook