• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

“БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН” зохион байгуулагдлаа

“БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН”-р 17 сум, 6 тосгоны, 266 иргэн, ойн нөхөрлөл, ойн санг гэрээгээр эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, ЖДҮ, аялал жуулчлалын газар хамрагдсан.Партизаны талбайд мод үржүүлгийн 15 иргэн, аж ахуйн нэгж, 6 аялал жуулчлалын газар оролцон 35 төрлийн 10000 ширхэг тарьц суулгацтай ирж, 2000 ширхгийг зарж борлуулсан. Салбар зөвлөлийн хурлыг 2 хэсэгт хуваагдан хийж дараах шийдвэрт хүрсэн байна. Үүнд: “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ САЛБАР ХУРАЛДААН”-с 7 асуудал шийдвэрлэж, “Ногоон хөгжлийн” салбар хуралдаанаас 6 асуудлыг шийдвэрлэн ажилласан. 

“БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙ ХӨТӨЛБӨР

“БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙ ХӨТӨЛБӨР             Зөвлөгөөн зохион байгуулагдах хугацаа: 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр             Зөвлөгөөний зорилго: Байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбарын бодлого, шийдвэрийг сурталчлан таниулах, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, анхаарах асуудлыг тодорхойлоход чиглэнэ.             Зөвлөгөөн зохион байгуулагдах газар: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, “Сэлэнгийн долгио” чуулгын байр.             Зөвлөгөөний хамрах хүрээ: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, 17 сумдын Засаг дарга, байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн 380 гаруй төлөөлөл оролцоно. 2023 оны 05 дугаар сарын 11 (Бямба гараг) Хугацаа Хөтөлбөр…

ШАЛГАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЭЛ

Хүрээлэн буй орчны эсрэг, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, хууль бус ашиглалт, олборлолтын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж тогтмолжуулах хуулиар хүлээсэн үүрэг, чиглэлийн хүрээнд хийж буй Ерөө сумын Байгаль орчны хяналтын ажилтнууд, Цагдаагийн ажилтнууд, Тусгай хамгаалалттай газрын ажилтнуудын хамтарсан ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд өмнөх шалгалтаар Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны Залтын ам гэх газарт Ерөө сумын нэр бүхий иргэн хууль бусаар ашигт малтмал олборлож байсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Шалгалтын явцад бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулах зорилготой Улаан хясаа гэх газарт байрласан нөхөрлөл нь энэ чиглэлээр холбогдох зөвшөөрөл, бичиг баримтын бүрдэл хангагдаагүй учир ажлын хэсгээс албадан буулгаж талбай чөлөөлөх арга хэмжээг авч ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна. СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

“TOURISM WEEK” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН 7 ХОНОГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“TOURISM WEEK” аялал жуулчлалын 7 хоног 4 сарын 15-ний өдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Уг нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож нээлтийн үг хэлснээр энэхүү арга хэмжээ эхэлсэн. TOURISM WEEK аялал жуулчлалын салбарын арга хэмжээнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын салбарын эрдэмтэн багш судлаачид, хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл болсон 880 гаруй хүн нэгдэн чуулсан.             Чуулганаар энэ онд 1 сая жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд салбарын цаашдын зорилго, салбар дундын уялдааг бататгахад 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын салбарын эрдэмтэн багш судлаачид, хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд ихээхэн үүрэг гүйцэтгэж ажиллахыг энэхүү чуулганд онцоллоо. Мөн…

Бүх нийтийн хог цэвэрлэгээ болон ил задгай мал, амьтны сэг зэм устгал хийгдлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Орчны бохирдлыг бууруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх талаар” 02 дугаар албан даалгавар, Аймгийн Засаг даргын “Хүн, мал, амьтны элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэг зэм устгал, ариутгал халдваргүйтгэл, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээг зохион байгуулж, хяналт тавих тухай” А/107 дугаар захирамжийн хүрээнд Аймгийн Засаг даргын 2024 оны А/149 дүгээр захирамжаар бүх нийтийн хог цэвэрлэх арга хэмжээг зохион 17 сум 6 тосгонд байгуулж 267 төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагын 675 ажилтан, алба хаагчид 451,5 га талбайн 85,3 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн. Мөн өвөлжилт хүндэрч 36650 толгой мал хорогдож 345 хүн ажиллан 28023 ил задгай мал, амьтны сэг зэмийг устгаж, зориулалтын 31 устгалын цэгийн халдваргүйжүүлэлтэд Superkill, Hi-cop, Хлорын шохой 949 кг 55552 м2 талбайг ариутгаж устгалын цэгийн нүх ухан ариутгал халдваргүйтгэлийг хийн…

ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ /2024.04.18/

Хүрээлэн буй орчны эсрэг, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж тогтмолжуулах үүрэг, чиглэлийн хүрээнд хийж буй Ерөө сумын Байгаль орчны хяналтын ажилтнууд, Цагдаагийн ажилтнуудын  хамтарсан ажлын хэсгийн шалгалтаар Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны Залтын ам гэх газарт Ерөө сумын нэр бүхий иргэн экскаватор, угаах төхөөрөмж, Зил-131 маркийн авто машин зэрэг тоног төхөөрөмжтэйгөөр хууль бусаар ашигт малтмал олборлож байсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Шалгалт үргэлжилнэ.                                 СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

“ХАНШ НЭЭХ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жил бүрийн "Ханш нээх өдөр"-өөр Шаамар суманд байрлах “Ээж мод"-нд олон зуун иргэд сүсэг бишрэлээрээ ирж мөргөл үйлддэг уламжлалтай.  Аймгийн Засаг даргын санаачилгаар Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор зарласан 2023-2025 оныг “Монголд зочлох жил”, аймгийн “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” зарласан жилийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг сурталчлах, иргэдийн бизнесийг дэмжих, үндэсний болон олон улсын хэмжээний шинэ эвент арга хэмжээ бий болгох, аялагч, жуулчдын сонирхлыг татах аяллын шинэ төрлүүдийг хөгжүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэн, аялал жуулчлалаас олох ашиг орлогыг нэмэгдүүлж, эдийн засагт оруулах хувь нэмрийг өсгөх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “ Аймгийн Засаг даргын 2024 оны 04 дугаар сарын 02-ны  өдрийн “Ханш нээх арга хэмжээг зохион байгуулж, ажлын хэсэг байгуулах тухай” А/142 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 04 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Шаамар…

ХОРОГДСОН МАЛ, АМЬТНЫ СЭГ ЗЭМИЙН УСТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ЯВЦ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Орчны бохирдлыг бууруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх талаар” 02 дугаар албан даалгавар, Аймгийн Засаг даргын “Хүн, мал, амьтны элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэг зэм устгал, ариутгал халдваргүйтгэл, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээг зохион байгуулж, хяналт тавих тухай” А/107 дугаар захирамжийн хүрээнд 17 сум 6 тосгонд өвөлжилт хүндэрч хорогдсон ил задгай мал, амьтны сэг зэмийг устгаж, талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн. Адуу 258, үхэр 794, хонь 3237, ямаа 3097 цуглуулж нийт 7386  сэг зэмийг халдваргүйжүүлэлтэд Superkill, Hi-cop, Хлорын шохой 225 кг устгалын цэгийн нүх ухан ариутгал халдваргүйтгэлийг хийн устгасан. Facebook

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООТОЙ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024 оныг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан БОАЖГ-аас Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Аялал жуулчлалын талаар төрөөс баримталж буй бодлого, аймгийн зарласан жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Орон нутгийн салбар холбоо хариуцсан ажилтан 2023 онд шинэчлэн батлагдсан Аялал жуулчланы тухай хуулийн зарим зохицуулалт, аялал жуулчлалын салбарт зарлагдсан зээл, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны үйл ажиллагааны талаар, аймгийн Аялал жуулчлалын холбооноос 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, шинээр байгуулагдах  холбооны дүрмийн талаар тус тус мэдээлэл өгөв. Аймгийн Аялал жуулчлалын холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс Сэлэнгэ аймаг дахь Аялал жуулчлалын холбоог удирдах зөвлөлийн 9, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэйгээр шинэчлэн байгуулсан бөгөөд, үүнд тур оператор, зочид буудал, жуулчны бааз, ОХУ, Монгол улсын хооронд жуулчин тээвэрлэдэг тээвэр зуучийн…