• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргахад цахим хүсэлт илгээх

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль: 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах, бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт, шийдвэр гаргах, оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино.

Хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Жил бүрийн 06 дугаар сарын 05-ны өдрийг Дэлхийн байгаль орчны өдөр болгон байгаль орчныг хамгаалах ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулж ажилладаг. Энэ өдрийн хүрээнд Орхончулуут голын сав газар, Сэлэнгэ голын сав газар, Хараа-Ерөө голын сав газрын захиргаадтай усны тоо бүртгэлийн хяналтын тооллого, хамгаалалтын бүсийн дэглэмийг дагаж мөрдөх, зэрэг ажлуудад хяналт тавих зэрэг хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хатан форест” ХХК нь Алтанбулаг, Түшиг, Цагаан нуур сумдад “Ойн таксаци” ХХК нь Зүүнбүрэн, Сант, Шаамар сумдад ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна. Иймд тухайн сумын иргэд тэмцлийн ажил явагдах газарт зорчих, ургамал түүх, мал зөгий бэлчээх, амралт зугаалгаар явахгүй байхыг анхаарна уу.

“Дэлхийн байгаль орчны өдөр”

Энэ жил “Хуванцар бохирдлыг таслан зогсооё” уриан дор тэмдэглэж байна. Манай улсын хувьд ч хуванцрын хэрэглээ хүрээлэн буй орчныг бохирдуулж, олон сөрөг үр дагаврыг бий болгосоор байна. Иймээс иргэн бүр байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж хуванцарыг хэрэглээгээ багасгахыг уриалж байна. 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн 6 дугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарласан байдаг. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулсаар иржээ. Ташрамд дурдахад, дэлхийн даяар жилд 430 сая тонн хуванцар үйлдвэрлэж, үүний нэг сая тонн нь далайд хаягддаг байна. Түүнчлэн нийт хуванцар хаягдлын ердөө 9 хувийг л дахин боловсруулж байгаа аж.

“ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ, УУЛ УУРХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.

“ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ, УУЛ УУРХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, явц, тарьц, суулгацыг зах зээлд хэрхэн борлуулах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхой болгох, Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд салбарын бодлого, хяналт, цаашид анхаарах асуудлаар чиглэл өгөх зорилгоор тус зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд Ойн газар, Байгаль орчны газар, сумын болон сум дундын Ойн анги, ойн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, Ойн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага, уул уурхайн аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ”Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг 20 сая ширхэг мод тарих амлалт авч, 22.4 сая ширхэг мод тарьж бэлтгэл ажлын…

Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 19-ний 01/1316 дугаар “Арга хэмжээ авч ажиллах тухай” мэдэгдэл, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/128 дугаар “Бүх нийтийн хог цэвэрлэгээ” арга хэмжээ зохион байгуулах тухай захирамжийн дагуу Сүхбаатар сумын Засаг дарга, багийн засаг дарга нартай  хамтран тус сумын 8 багийн хур хог ихээр төвлөрдөг газрууд гуу жалга, үерийн далан болон Хонгорморьт 1 дүгээр багт байрлах нэгдсэн төв хогийн цэг дээр газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцаж заавар зөвлөмж өгч хамтран ажиллаа. Мөн нэгдсэн төв хогийн цэг дээр дахин боловсруулах, ангилан ялгах үйлдвэрийг байгуулах, төвлөрсөн хог хаягдлыг бууруулах, дахивар хог хаягдлыг худалдан авах цэгүүдийг байгуулах талаар арга хэмжээ авч холбогдох байгууллагуудыг дэмжин хамтран ажиллахаар төлөвлөөд байна. #Иргэд та бүхэн хог хаягдлаа зориулалтын…

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ /2024.12.20/

Сүхбаатар сум /2024.12.20/Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд Ерөө сумын Бугант тосгоны байгаль хамгаалагчид болон цагдаагийн ажилтнуудын хамтарсан шалгалтын явцад 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ерөө сумын Бугант багийн нутагт “35-ийн ам” гэх газарт тус багийн харьяат нэр бүхий иргэд нь хууль бус олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.ХЯНАЛТЫН АЛБА. Facebook

БИД “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР”-ӨӨР

2024.10.18       “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 онд Сэлэнгэ аймаг 16 сая дахь модоо тарьж байна.        2024 онд Алтанбулаг, Ерөө, Хушаат зэрэг сумдад нийт 2665 га талбайд 6.662.500 /зургаан сая гаруй/ ширхэг шилмүүст модны тарьцаар ойжуулалтын ажлыг гүйцэтгээд байна.        Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, элсний нүүлтээс хамгаалах хамгаалалтын ойн зурвасыг Алтанбулаг сумын 2 элсний орчимд 50 га талбайд байгуулж, 500.000 ш навчит мод тариад байна.        Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу хавар, намар нийтийн эзэмшлийн талбайд 20 гаруй мянган ширхэг мод тариад байна.        2024 онд нийт 7.182.500 ширхэг модыг ойжуулалт, ойн зурвас, нийтийн эзэмшлийн талбайд тариад байна. /урьдчилсан байдлаар/       2024 оны намрын мод тарих өдрөөр Сүхбаатар сумын Бор гүвээний 5 дугаар багт байрлах “Ногоон…

1 2 3 7