• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

Author Archives: selengeboajg

“ERUU CUP” Олон Улсын мөсөн сурын харваа наадам 2024.02.3-4-ний өдрүүдэд Ерөө суманд амжилттай зохион байгуулагдлаа.

“ERUU CUP” Олон Улсын мөсөн сурын харваа наадмыг Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ерөө сумын Засаг даргын Тамгын газар, Монголын мөсөн сурын холбоо, “ХанБуурагчингийн мэргэд” холбоо хамтран 2024.02.3-4-ний өдрүүдэд Ерөө суманд амжилттай зохион байгууллаа.Монгол улсын Засгийн газрын 2022 оны 2023-2025 оныг “Монголдзочлохжил"болгонзарлахтухай264 дүгээртогтоол, Сэлэнгэаймгийн 2024 оныг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласанжилийн хүрээнд өвлийнаялал жуулчлалын шинэ эвент бий болгох, хөгжүүлэх, Монголын үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг болох Мөсөн сурынхарвааг Монгол хүний бие бялдар оюун ухаан, ёс суртахууныг төлөвшүүлэхээр зорьжбуй энэхүү наадамд ОХУ-ын БН Буриад Улсын баг тамирчид, БНХАУ-ын ӨМӨЗОрны тамирчид, Улаанбаатар хот, Дархан-Уул,Төв, Орхон, Сэлэнгэ, Баян-Өлгий, Дорнод, Говь-Алтай, Булган, Хөвсгөл, Ховд аймгийн 150 гаруй харваачид онч цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс:ЦУВАА ХАРВААНД:1-р байранд Дорнод аймгийн Хэрлэн сумынуугуул “Эрхэт гурван түрүү” Үндэсний сурын холбооны харваач Аймгийн…

“ERUU CUP” Олон Улсын тэмцээнд харваачид онч цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна

Монгол улсын Засгийн газрын 2022 оны "2023-2025” оныг Монголд зочлох жил" болгон зарлах тухай 264 дүгээр тогтоол, Сэлэнгэ аймгийн 2024 оныг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласан жилийн хүрээнд өвлийн аялал жуулчлалын шинэ эвент бий болгох, хөгжүүлэх, Монголын үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг болох Мөсөн сурын харвааг Монгол хүний бие бялдар оюун ухаан, ёс суртахууныг төлөвшүүлэх, Олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоорСэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ, сумын ЗДТГ-ын санаачилга, дэмжлэгээр уламжлал болгохын төлөө 2 дахь жилдээ Ерөө суманд зохион байгуулагдаж байгаа “ERUU CUP” Олон Улсын тэмцээний цуваа харваанд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Монгол Улсын өнцөг булан бүрээс 150-иад харваач онч цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.02 дугаар сарын 04-ний өдрийн баг харваанд 9 баг бүртгүүлснээс ОХУ-ын БН Буриад улсын 1 баг оролцохоор бүртгүүлсэн байна.GO SELENGE!