Хүрээлэн буй орчны эсрэг, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, хууль бус ашиглалт, олборлолтын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж тогтмолжуулах хуулиар хүлээсэн үүрэг, чиглэлийн хүрээнд хийж буй Ерөө сумын Байгаль орчны хяналтын ажилтнууд, Цагдаагийн ажилтнууд, Тусгай хамгаалалттай газрын ажилтнуудын хамтарсан ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд өмнөх шалгалтаар Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны Залтын ам гэх газарт Ерөө сумын нэр бүхий иргэн хууль бусаар ашигт малтмал олборлож байсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Шалгалтын явцад бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулах зорилготой Улаан хясаа гэх газарт байрласан нөхөрлөл нь энэ чиглэлээр холбогдох зөвшөөрөл, бичиг баримтын бүрдэл хангагдаагүй учир ажлын хэсгээс албадан буулгаж талбай чөлөөлөх арга хэмжээг авч ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна. СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
“TOURISM WEEK” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН 7 ХОНОГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“TOURISM WEEK” аялал жуулчлалын 7 хоног 4 сарын 15-ний өдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Уг нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож нээлтийн үг хэлснээр энэхүү арга хэмжээ эхэлсэн. TOURISM WEEK аялал жуулчлалын салбарын арга хэмжээнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын салбарын эрдэмтэн багш судлаачид, хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл болсон 880 гаруй хүн нэгдэн чуулсан. Чуулганаар энэ онд 1 сая жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд салбарын цаашдын зорилго, салбар дундын уялдааг бататгахад 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын салбарын эрдэмтэн багш судлаачид, хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд ихээхэн үүрэг гүйцэтгэж ажиллахыг энэхүү чуулганд онцоллоо. Мөн…
Бүх нийтийн хог цэвэрлэгээ болон ил задгай мал, амьтны сэг зэм устгал хийгдлээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Орчны бохирдлыг бууруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх талаар” 02 дугаар албан даалгавар, Аймгийн Засаг даргын “Хүн, мал, амьтны элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэг зэм устгал, ариутгал халдваргүйтгэл, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээг зохион байгуулж, хяналт тавих тухай” А/107 дугаар захирамжийн хүрээнд Аймгийн Засаг даргын 2024 оны А/149 дүгээр захирамжаар бүх нийтийн хог цэвэрлэх арга хэмжээг зохион 17 сум 6 тосгонд байгуулж 267 төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагын 675 ажилтан, алба хаагчид 451,5 га талбайн 85,3 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн. Мөн өвөлжилт хүндэрч 36650 толгой мал хорогдож 345 хүн ажиллан 28023 ил задгай мал, амьтны сэг зэмийг устгаж, зориулалтын 31 устгалын цэгийн халдваргүйжүүлэлтэд Superkill, Hi-cop, Хлорын шохой 949 кг 55552 м2 талбайг ариутгаж устгалын цэгийн нүх ухан ариутгал халдваргүйтгэлийг хийн…
ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ /2024.04.18/
Хүрээлэн буй орчны эсрэг, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж тогтмолжуулах үүрэг, чиглэлийн хүрээнд хийж буй Ерөө сумын Байгаль орчны хяналтын ажилтнууд, Цагдаагийн ажилтнуудын хамтарсан ажлын хэсгийн шалгалтаар Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны Залтын ам гэх газарт Ерөө сумын нэр бүхий иргэн экскаватор, угаах төхөөрөмж, Зил-131 маркийн авто машин зэрэг тоног төхөөрөмжтэйгөөр хууль бусаар ашигт малтмал олборлож байсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Шалгалт үргэлжилнэ. СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
“ХАНШ НЭЭХ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жил бүрийн "Ханш нээх өдөр"-өөр Шаамар суманд байрлах “Ээж мод"-нд олон зуун иргэд сүсэг бишрэлээрээ ирж мөргөл үйлддэг уламжлалтай. Аймгийн Засаг даргын санаачилгаар Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор зарласан 2023-2025 оныг “Монголд зочлох жил”, аймгийн “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” зарласан жилийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг сурталчлах, иргэдийн бизнесийг дэмжих, үндэсний болон олон улсын хэмжээний шинэ эвент арга хэмжээ бий болгох, аялагч, жуулчдын сонирхлыг татах аяллын шинэ төрлүүдийг хөгжүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэн, аялал жуулчлалаас олох ашиг орлогыг нэмэгдүүлж, эдийн засагт оруулах хувь нэмрийг өсгөх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “ Аймгийн Засаг даргын 2024 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн “Ханш нээх арга хэмжээг зохион байгуулж, ажлын хэсэг байгуулах тухай” А/142 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 04 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Шаамар…
ХОРОГДСОН МАЛ, АМЬТНЫ СЭГ ЗЭМИЙН УСТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ЯВЦ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Орчны бохирдлыг бууруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх талаар” 02 дугаар албан даалгавар, Аймгийн Засаг даргын “Хүн, мал, амьтны элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэг зэм устгал, ариутгал халдваргүйтгэл, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээг зохион байгуулж, хяналт тавих тухай” А/107 дугаар захирамжийн хүрээнд 17 сум 6 тосгонд өвөлжилт хүндэрч хорогдсон ил задгай мал, амьтны сэг зэмийг устгаж, талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн. Адуу 258, үхэр 794, хонь 3237, ямаа 3097 цуглуулж нийт 7386 сэг зэмийг халдваргүйжүүлэлтэд Superkill, Hi-cop, Хлорын шохой 225 кг устгалын цэгийн нүх ухан ариутгал халдваргүйтгэлийг хийн устгасан. Facebook
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООТОЙ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024 оныг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан БОАЖГ-аас Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Аялал жуулчлалын талаар төрөөс баримталж буй бодлого, аймгийн зарласан жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Орон нутгийн салбар холбоо хариуцсан ажилтан 2023 онд шинэчлэн батлагдсан Аялал жуулчланы тухай хуулийн зарим зохицуулалт, аялал жуулчлалын салбарт зарлагдсан зээл, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны үйл ажиллагааны талаар, аймгийн Аялал жуулчлалын холбооноос 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, шинээр байгуулагдах холбооны дүрмийн талаар тус тус мэдээлэл өгөв. Аймгийн Аялал жуулчлалын холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс Сэлэнгэ аймаг дахь Аялал жуулчлалын холбоог удирдах зөвлөлийн 9, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэйгээр шинэчлэн байгуулсан бөгөөд, үүнд тур оператор, зочид буудал, жуулчны бааз, ОХУ, Монгол улсын хооронд жуулчин тээвэрлэдэг тээвэр зуучийн…
Олон Улсын “Ойн өдөр”-т зориулан сурагчдад “Ой ба инноваци” байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах арга ухааны талаар танин мэдэхүйн сургалтыг зохион байгууллаа.
Олон Улсын “Ойн өдөр”-ийг тохиолдуулан тус аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад зориулан “Ой ба инноваци” уриан доор ой, ус, амьтан, ургамал, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах арга ухааны талаар танин мэдэхүйн сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагаа болон ой, амьтан, ургамал, хог хаягдлын талаарх мэдээллийг хүргэж, олж авсан мэдлэг, мэдээллийн дагуу АХА тэмцээнийг зохион байгуулсан. Facebook Twitter
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ
Газар, ус, хөрс, ургамал, амьтан, бусад баялаг буюу байгалийн нөөц нь хүмүүсийн оршин байх орон байр, хоол унд, хувцас, түлш эрчим хүч, аж үйлдвэрийн түүхий эдийн эх үүсвэр нь болдог. Аливаа ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ бүгд эдгээр нөөц дээр тогтож, тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд “"төсөл" гэж шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг”, “"төсөл хэрэгжүүлэгч" гэж тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээдийг” хэлнэ, “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах,... аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ”, “Нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.Иймээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхэн шинээр болон…