• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

Author Archives: selengeboajg

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ /2024.12.20/

Сүхбаатар сум /2024.12.20/Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд Ерөө сумын Бугант тосгоны байгаль хамгаалагчид болон цагдаагийн ажилтнуудын хамтарсан шалгалтын явцад 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ерөө сумын Бугант багийн нутагт “35-ийн ам” гэх газарт тус багийн харьяат нэр бүхий иргэд нь хууль бус олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.ХЯНАЛТЫН АЛБА. Facebook

БИД “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР”-ӨӨР

2024.10.18       “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 онд Сэлэнгэ аймаг 16 сая дахь модоо тарьж байна.        2024 онд Алтанбулаг, Ерөө, Хушаат зэрэг сумдад нийт 2665 га талбайд 6.662.500 /зургаан сая гаруй/ ширхэг шилмүүст модны тарьцаар ойжуулалтын ажлыг гүйцэтгээд байна.        Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, элсний нүүлтээс хамгаалах хамгаалалтын ойн зурвасыг Алтанбулаг сумын 2 элсний орчимд 50 га талбайд байгуулж, 500.000 ш навчит мод тариад байна.        Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу хавар, намар нийтийн эзэмшлийн талбайд 20 гаруй мянган ширхэг мод тариад байна.        2024 онд нийт 7.182.500 ширхэг модыг ойжуулалт, ойн зурвас, нийтийн эзэмшлийн талбайд тариад байна. /урьдчилсан байдлаар/       2024 оны намрын мод тарих өдрөөр Сүхбаатар сумын Бор гүвээний 5 дугаар багт байрлах “Ногоон…

ХЯНАЛТ ШАЛГАЛТ

ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр аймаг, орон нутгийн байгаль орчны хяналтын ажилтнуудын болон цагдаагийн ажилтнуудын хамтарсан шалгалтыг тухай бүр хийж байгаа бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ерөө сумын Бугант багийн нутагт цагдаагийн байгууллагын албан хаагч болон байгаль хамгаалагчдын хийсэн хамтарсан хяналт шалгалтын явцад Их алтны “Зүр хүзүү” уулын ар хэсэгт Ерөө голын эрэг дагуу болон гол дотор Бугант тосгоны харьяат нэр бүхий иргэд нь хууль бусаар алт олборлож гол бохирдуулсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна. СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР Facebook

ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Прокурорын газартай хамтран Мандал суманд хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, хууль, журмын хэрэгжилтийн талаар Хараа бүсийн сум дундын Ойн анги, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч гэсэн 11 албан хаагч мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 28 ААН-ийн 67 төлөөлөл нарыг хамруулан сургалт зохион байгууллаа. Facebook

МОНГОЛ ГЭР ҮЗЭСГЭЛЭН

Монголчууд бидний үндэсний бахархал, монгол гэрийг хүүхэд залууст болон манай орныг зорин ирсэн жуулчдад таниулах зорилготой "Монгол гэр" Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбайд энэ оны тавдугаар сард болж өнгөрлөө. Уг үзэсгэлэнд аймаг бүрийн төлөөлөл, өөрийн аймгийн урчуудын урласан Монгол гэрийг барьж, өөрийн аймгийн онцлог, түүх өв соёлыг харуулсан бүтээлүүдийг толилуулан оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр мөн "Монгол гэрийн уламжлал, шинэчлэл" эрдэм шинжилгээний бага хурал, "Монгол гэрийн мод урлаачдын өвлөн уламжлалын асуудал" зэрэг сэдвээр хэлэлцүүлгүүд зохион байгуулагдсан байна. Монгол гэрийн уламжлалт урлал, түүнтэй холбогдох зан заншлыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2013 онд бүртгэсэн. Олон мянганы түүхтэй Монгол гэр нь зөвхөн Монгол Улсад төдийгүй гадаад орнуудад ч хүмүүсийн сонирхлыг татан хэрэглэгдэх болсон байна. Дээрх үзэсгэлэнд оролцсон Монгол гэрүүдийн гэрэл цомгийг Монгол гэр үйлдвэрлэн экспортлогч нэгэн компани бэлтгэн хуудаснаа оруулсныг үзнэ…

ХЯНАЛТ ШАЛГАЛТ

Хууль бусаар ашигт малтмал олборлох явдлыг таслан зогсоох зорилгоор Ерөө сумын Бугант тосгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж ажиллалаа. Хяналт шалгалтын явцад Улаан хясаа, гэх газарт хууль бус олборлолт явуулахыг завдсан 4 ш экскаватор болон 3 ширхэг алт угаах төхөөрөмж /гитаран буу/, Зил-131 маркийн ачааны автомашин 2 ширхэг зэрэг техник, тоног төхөөрөмжийг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлж байна. Facebook

“Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Бугант тосгон “Нарийн ам” гэх газарт “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч орхигдсон 777.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх” ажлыг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын захиалгаар “Жинжий Майнинг” ХХК гүйцэтгэж байна. Техникийн нөхөн сэргээлтийн ажил одоогоор 323.9 га талбай буюу 41.6 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Facebook

ХОГ УРГАМАЛ УСТГАЛ, МОД, БУТ СӨӨГ ХЭЛБЭРЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг даргын 2024 оны “Хог ургамал устгал, мод, бут сөөг хэлбэржүүлэх арга хэмжээг зохион байгуулах тухай” А/396 дугаар захирамжийн дагуу сумын өнгө үзэмжийг сайжруулж, орчны тохижилт, цэвэрлэгээ, шарилж устгал, мод хэлбэржүүлэлд, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилгоор 17 сум 6 тосгоны 119 төсвийн 221 ажилтан, алба хаагчид, 282 аж ахуйн нэгж байгууллага, 95 өрхийн 150 иргэн 203.5га талбайн 8703.8 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн. Facebook