“ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ, УУЛ УУРХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, явц, тарьц, суулгацыг зах зээлд хэрхэн борлуулах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхой болгох, Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд салбарын бодлого, хяналт, цаашид анхаарах асуудлаар чиглэл өгөх зорилгоор тус зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд Ойн газар, Байгаль орчны газар, сумын болон сум дундын Ойн анги, ойн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, Ойн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага, уул уурхайн аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ”Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг 20 сая ширхэг мод тарих амлалт авч, 22.4 сая ширхэг мод тарьж бэлтгэл ажлын…

Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 19-ний 01/1316 дугаар “Арга хэмжээ авч ажиллах тухай” мэдэгдэл, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/128 дугаар “Бүх нийтийн хог цэвэрлэгээ” арга хэмжээ зохион байгуулах тухай захирамжийн дагуу Сүхбаатар сумын Засаг дарга, багийн засаг дарга нартай хамтран тус сумын 8 багийн хур хог ихээр төвлөрдөг газрууд гуу жалга, үерийн далан болон Хонгорморьт 1 дүгээр багт байрлах нэгдсэн төв хогийн цэг дээр газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцаж заавар зөвлөмж өгч хамтран ажиллаа. Мөн нэгдсэн төв хогийн цэг дээр дахин боловсруулах, ангилан ялгах үйлдвэрийг байгуулах, төвлөрсөн хог хаягдлыг бууруулах, дахивар хог хаягдлыг худалдан авах цэгүүдийг байгуулах талаар арга хэмжээ авч холбогдох байгууллагуудыг дэмжин хамтран ажиллахаар төлөвлөөд байна. #Иргэд та бүхэн хог хаягдлаа зориулалтын…

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ /2024.12.20/
Сүхбаатар сум /2024.12.20/Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд Ерөө сумын Бугант тосгоны байгаль хамгаалагчид болон цагдаагийн ажилтнуудын хамтарсан шалгалтын явцад 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ерөө сумын Бугант багийн нутагт “35-ийн ам” гэх газарт тус багийн харьяат нэр бүхий иргэд нь хууль бус олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.ХЯНАЛТЫН АЛБА. Facebook

БИД “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР”-ӨӨР
2024.10.18 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 онд Сэлэнгэ аймаг 16 сая дахь модоо тарьж байна. 2024 онд Алтанбулаг, Ерөө, Хушаат зэрэг сумдад нийт 2665 га талбайд 6.662.500 /зургаан сая гаруй/ ширхэг шилмүүст модны тарьцаар ойжуулалтын ажлыг гүйцэтгээд байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, элсний нүүлтээс хамгаалах хамгаалалтын ойн зурвасыг Алтанбулаг сумын 2 элсний орчимд 50 га талбайд байгуулж, 500.000 ш навчит мод тариад байна. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу хавар, намар нийтийн эзэмшлийн талбайд 20 гаруй мянган ширхэг мод тариад байна. 2024 онд нийт 7.182.500 ширхэг модыг ойжуулалт, ойн зурвас, нийтийн эзэмшлийн талбайд тариад байна. /урьдчилсан байдлаар/ 2024 оны намрын мод тарих өдрөөр Сүхбаатар сумын Бор гүвээний 5 дугаар багт байрлах “Ногоон…


ХЯНАЛТ ШАЛГАЛТ
ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр аймаг, орон нутгийн байгаль орчны хяналтын ажилтнуудын болон цагдаагийн ажилтнуудын хамтарсан шалгалтыг тухай бүр хийж байгаа бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ерөө сумын Бугант багийн нутагт цагдаагийн байгууллагын албан хаагч болон байгаль хамгаалагчдын хийсэн хамтарсан хяналт шалгалтын явцад Их алтны “Зүр хүзүү” уулын ар хэсэгт Ерөө голын эрэг дагуу болон гол дотор Бугант тосгоны харьяат нэр бүхий иргэд нь хууль бусаар алт олборлож гол бохирдуулсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна. СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР Facebook

ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн Прокурорын газартай хамтран Мандал суманд хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, хууль, журмын хэрэгжилтийн талаар Хараа бүсийн сум дундын Ойн анги, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч гэсэн 11 албан хаагч мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 28 ААН-ийн 67 төлөөлөл нарыг хамруулан сургалт зохион байгууллаа. Facebook

МОНГОЛ ГЭР ҮЗЭСГЭЛЭН
Монголчууд бидний үндэсний бахархал, монгол гэрийг хүүхэд залууст болон манай орныг зорин ирсэн жуулчдад таниулах зорилготой "Монгол гэр" Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбайд энэ оны тавдугаар сард болж өнгөрлөө. Уг үзэсгэлэнд аймаг бүрийн төлөөлөл, өөрийн аймгийн урчуудын урласан Монгол гэрийг барьж, өөрийн аймгийн онцлог, түүх өв соёлыг харуулсан бүтээлүүдийг толилуулан оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр мөн "Монгол гэрийн уламжлал, шинэчлэл" эрдэм шинжилгээний бага хурал, "Монгол гэрийн мод урлаачдын өвлөн уламжлалын асуудал" зэрэг сэдвээр хэлэлцүүлгүүд зохион байгуулагдсан байна. Монгол гэрийн уламжлалт урлал, түүнтэй холбогдох зан заншлыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2013 онд бүртгэсэн. Олон мянганы түүхтэй Монгол гэр нь зөвхөн Монгол Улсад төдийгүй гадаад орнуудад ч хүмүүсийн сонирхлыг татан хэрэглэгдэх болсон байна. Дээрх үзэсгэлэнд оролцсон Монгол гэрүүдийн гэрэл цомгийг Монгол гэр үйлдвэрлэн экспортлогч нэгэн компани бэлтгэн хуудаснаа оруулсныг үзнэ…

ХЯНАЛТ ШАЛГАЛТ
Хууль бусаар ашигт малтмал олборлох явдлыг таслан зогсоох зорилгоор Ерөө сумын Бугант тосгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж ажиллалаа. Хяналт шалгалтын явцад Улаан хясаа, гэх газарт хууль бус олборлолт явуулахыг завдсан 4 ш экскаватор болон 3 ширхэг алт угаах төхөөрөмж /гитаран буу/, Зил-131 маркийн ачааны автомашин 2 ширхэг зэрэг техник, тоног төхөөрөмжийг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлж байна. Facebook

“Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна.
Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Бугант тосгон “Нарийн ам” гэх газарт “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч орхигдсон 777.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх” ажлыг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын захиалгаар “Жинжий Майнинг” ХХК гүйцэтгэж байна. Техникийн нөхөн сэргээлтийн ажил одоогоор 323.9 га талбай буюу 41.6 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Facebook