Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 19-ний 01/1316 дугаар “Арга хэмжээ авч ажиллах тухай” мэдэгдэл, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/128 дугаар “Бүх нийтийн хог цэвэрлэгээ” арга хэмжээ зохион байгуулах тухай захирамжийн дагуу Сүхбаатар сумын Засаг дарга, багийн засаг дарга нартай хамтран тус сумын 8 багийн хур хог ихээр төвлөрдөг газрууд гуу жалга, үерийн далан болон Хонгорморьт 1 дүгээр багт байрлах нэгдсэн төв хогийн цэг дээр газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцаж заавар зөвлөмж өгч хамтран ажиллаа.
Мөн нэгдсэн төв хогийн цэг дээр дахин боловсруулах, ангилан ялгах үйлдвэрийг байгуулах, төвлөрсөн хог хаягдлыг бууруулах, дахивар хог хаягдлыг худалдан авах цэгүүдийг байгуулах талаар арга хэмжээ авч холбогдох байгууллагуудыг дэмжин хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
#Иргэд та бүхэн хог хаягдлаа зориулалтын бус газар хаяхгүй байж байгаль орчноо хамгаалж иргэний үүргээ ухамсарлан цэмцгэр хоггүй хотыг хамтдаа бүтээлцэхийг уриалж байна.