Хууль бусаар ашигт малтмал олборлох явдлыг таслан зогсоох зорилгоор Ерөө сумын Бугант тосгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж ажиллалаа. Хяналт шалгалтын явцад Улаан хясаа, гэх газарт хууль бус олборлолт явуулахыг завдсан 4 ш экскаватор болон 3 ширхэг алт угаах төхөөрөмж /гитаран буу/, Зил-131 маркийн ачааны автомашин 2 ширхэг зэрэг техник, тоног төхөөрөмжийг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлж байна.
Facebook