• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

Нөхөн сэргээлтийн ажил эхэллээ.

“Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн санхүүжилттэй нөхөн сэргээлтийн ажил эхэллээ. Нөхөн сэргээлтийг “Жинжий майнинг” ХХК гүйцэтгэж буй бөгөөд нөхөн сэргээлтийн ажлыг Ерөө сум, Бугант 3 дугаар багийн нутаг “Их алт” гэх газраас эхлүүлэн үргэлжлүүлж байна.

Нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн байдалтай газар дээр нь танилцаж явц, тулгамдаж байгаа болон цаашид анхаарах зарим асуудлын талаар санал солилцож ажил гүйцэтгэхдээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сайтар хангаж, нөхөн сэргээлтийг холбогдох стандартын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх  талаар зөвлөмж, чиглэл өглөө.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Facebook