Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Ерөө сумын Бугант 3 дугаар багийн нутагт хийж буй хяналтын шалгалтын явцад тус багийн нутаг “Их алт” гэх газарт хууль бус олборлолт явуулахыг завдсан 2 ш экскэватор болон “гитаран буу” гэх бага оврын угаах төхөөрөмж, “Зил-131” ачааны автомашин зэрэг техник, тоног төхөөрөмж бүхий иргэдийг албадан буулгалаа.
Мөн энэ үеэр “Их ажирын ам” гэх газарт эрүүл газрыг эвдрэлд оруулж хууль бусаар олборлолт явуулсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
Хүрээлэн буй орчны эсрэг, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж тогтмолжуулах чиглэлийн хүрээнд Байгаль орчин, Цагдаагийн ажилтнуудын хамтарсан шалгалт үргэлжилж байна.
Facebook