Байгаль цаг уурын хэт их халалт нь ойн хөнөөлт шавж, өвчний тархалт олшролд нөлөөлж Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн зэрэг сумдын ойн санд сибирийн хүр, якобсоны төөлүүрч, нарсны бийрэн сүүлт, гол хөвөөлсөн бургасан шугуйд моносны бүгэг, навч хуйлагч зэрэг ойн хөнөөлт шавжийн хөнөөлийн голомт бий болжээ. 2024 оны улсын төсвийн хөрөнгөөр Баруунбүрэн, Түшиг, Цагааннуур, Сант зэрэг сумдын ойн сангийн талбайд 10 000 га талбайд тэмцлийн ажлыг явуулна. Зүүнбүрэн суманд 1500 га талбайд сибирийн хүр, нарсны бийрэн сүүлт зэрэг хөнөөлт шавжид тэмцлийн ажлыг С.Баярбаатар захиралтай “Монголын уулын ой” ХХК гүйцэтгэж байна. Уг компанийн ойн инженер Л.Уранбилэг, техникч Д.Доржсүрэн нар бактерийн бэлдмэлээр тэмцлийн ажлыг явуулж байна.