“БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН”-р 17 сум, 6 тосгоны, 266 иргэн, ойн нөхөрлөл, ойн санг гэрээгээр эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, ЖДҮ, аялал жуулчлалын газар хамрагдсан.
Партизаны талбайд мод үржүүлгийн 15 иргэн, аж ахуйн нэгж, 6 аялал жуулчлалын газар оролцон 35 төрлийн 10000 ширхэг тарьц суулгацтай ирж, 2000 ширхгийг зарж борлуулсан. Салбар зөвлөлийн хурлыг 2 хэсэгт хуваагдан хийж дараах шийдвэрт хүрсэн байна.
Үүнд: “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ САЛБАР ХУРАЛДААН”-с 7 асуудал шийдвэрлэж, “Ногоон хөгжлийн” салбар хуралдаанаас 6 асуудлыг шийдвэрлэн ажилласан.