Хүрээлэн буй орчны эсрэг, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, хууль бус ашиглалт, олборлолтын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж тогтмолжуулах хуулиар хүлээсэн үүрэг, чиглэлийн хүрээнд хийж буй Ерөө сумын Байгаль орчны хяналтын ажилтнууд, Цагдаагийн ажилтнууд, Тусгай хамгаалалттай газрын ажилтнуудын хамтарсан ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд өмнөх шалгалтаар Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны Залтын ам гэх газарт Ерөө сумын нэр бүхий иргэн хууль бусаар ашигт малтмал олборлож байсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
Шалгалтын явцад бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулах зорилготой Улаан хясаа гэх газарт байрласан нөхөрлөл нь энэ чиглэлээр холбогдох зөвшөөрөл, бичиг баримтын бүрдэл хангагдаагүй учир ажлын хэсгээс албадан буулгаж талбай чөлөөлөх арга хэмжээг авч ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР