“TOURISM WEEK” аялал жуулчлалын 7 хоног 4 сарын 15-ний өдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Уг нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож нээлтийн үг хэлснээр энэхүү арга хэмжээ эхэлсэн. TOURISM WEEK аялал жуулчлалын салбарын арга хэмжээнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын салбарын эрдэмтэн багш судлаачид, хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл болсон 880 гаруй хүн нэгдэн чуулсан.
Чуулганаар энэ онд 1 сая жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд салбарын цаашдын зорилго, салбар дундын уялдааг бататгахад 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын салбарын эрдэмтэн багш судлаачид, хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд ихээхэн үүрэг гүйцэтгэж ажиллахыг энэхүү чуулганд онцоллоо.
Мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо “Нийтийн эрх зүйн хуулийн этгээд”-рүү Төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх эрх шилжүүлэхтэй холбогдуулан байгуулж буй санамж бичиг, “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим” “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” нар хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.
Сэлэнгэ аймгаа төлөөлөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Албаны дарга, “Сэлэнгэ таван хан” аялал жуулчлалын холбооны төлөөлөл 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг ярилцаж санал бодлоо солилцсон ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.