Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Орчны бохирдлыг бууруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх талаар” 02 дугаар албан даалгавар, Аймгийн Засаг даргын “Хүн, мал, амьтны элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэг зэм устгал, ариутгал халдваргүйтгэл, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээг зохион байгуулж, хяналт тавих тухай” А/107 дугаар захирамжийн хүрээнд Аймгийн Засаг даргын 2024 оны А/149 дүгээр захирамжаар бүх нийтийн хог цэвэрлэх арга хэмжээг зохион 17 сум 6 тосгонд байгуулж 267 төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагын 675 ажилтан, алба хаагчид 451,5 га талбайн 85,3 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн. Мөн өвөлжилт хүндэрч 36650 толгой мал хорогдож 345 хүн ажиллан 28023 ил задгай мал, амьтны сэг зэмийг устгаж, зориулалтын 31 устгалын цэгийн халдваргүйжүүлэлтэд Superkill, Hi-cop, Хлорын шохой 949 кг 55552 м2 талбайг ариутгаж устгалын цэгийн нүх ухан ариутгал халдваргүйтгэлийг хийн устгасан