• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ /2024.04.18/

Хүрээлэн буй орчны эсрэг, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж тогтмолжуулах үүрэг, чиглэлийн хүрээнд хийж буй Ерөө сумын Байгаль орчны хяналтын ажилтнууд, Цагдаагийн ажилтнуудын  хамтарсан ажлын хэсгийн шалгалтаар Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны Залтын ам гэх газарт Ерөө сумын нэр бүхий иргэн экскаватор, угаах төхөөрөмж, Зил-131 маркийн авто машин зэрэг тоног төхөөрөмжтэйгөөр хууль бусаар ашигт малтмал олборлож байсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Шалгалт үргэлжилнэ.

                                СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР