Жил бүрийн “Ханш нээх өдөр”-өөр Шаамар суманд байрлах “Ээж мод”-нд олон зуун иргэд сүсэг бишрэлээрээ ирж мөргөл үйлддэг уламжлалтай.
Аймгийн Засаг даргын санаачилгаар Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор зарласан 2023-2025 оныг “Монголд зочлох жил”, аймгийн “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” зарласан жилийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг сурталчлах, иргэдийн бизнесийг дэмжих, үндэсний болон олон улсын хэмжээний шинэ эвент арга хэмжээ бий болгох, аялагч, жуулчдын сонирхлыг татах аяллын шинэ төрлүүдийг хөгжүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэн, аялал жуулчлалаас олох ашиг орлогыг нэмэгдүүлж, эдийн засагт оруулах хувь нэмрийг өсгөх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “ Аймгийн Засаг даргын 2024 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн “Ханш нээх арга хэмжээг зохион байгуулж, ажлын хэсэг байгуулах тухай” А/142 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 04 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Шаамар сумын шашин, мөргөлийн Ээж мод гэх газрыг түшиглэн эвент арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
-Аймгийн Засаг даргын Тамгын газар ерөнхий зохион байгуулалтаар хангасан.
-Байгаль орчин, аялал жуулчлалын газар ерөнхий зохион байгуулалт хийж, орчны бохирдол, хог хягдлын асуудлаар хяналт тавьж ажилласан.
-Хүнс, хөдөө аж ахуйн газар түргэн хоол үйлдвэрлэл, бренд бүтээгдэхүүний худалдаа, үндэсний загварын хувцасны үзүүлбэрийг зохион байгуулсан.
-Аймгийн Цагдаагийн газар автомашины зорчих хөдөлгөөнд хяналт тавьж, худалдаа, үйлчилгээ явуулах талбайн машиныг журамлан, иргэд, зочдын хэв журам, аюулгүй байдлыг ханган ажилласан.
-Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, гарч болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг чанга яригчаар хүргэн ажилласан.
-Соёл урлагийн газар урлагийн арга хэмжээг зохион байгуулж ажилласан.
-“Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжээс цугласан олонд зориулан толилуулсан.
-“Сэлэнгэ цэнгэг ус” ОНӨААТҮГ нээлт, хаалтын арга хэмжээний тогны асуудлыг шийдварлэж, цахилгаан үүсгүүр ажиллуулсан.
-Сүхбаатар, Шаамар сумдын Засаг даргын Тамгын газар бусад аймгаас зорин ирж байгаа зочдод зориулан Сэлэнгэ аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалттайгаар гаргаж ажилласан.
-Аймгийн Аялал жуулчлалын холбоо маркетийнг сургталчилгаа хөгжүүлж ажилласан.
Энэхүү арга хэмжээнд улс, бусад аймаг, нийслэлээс 2000 орчим иргэд зорин ирж оролцсон байна.