Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Орчны бохирдлыг бууруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх талаар” 02 дугаар албан даалгавар, Аймгийн Засаг даргын “Хүн, мал, амьтны элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэг зэм устгал, ариутгал халдваргүйтгэл, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээг зохион байгуулж, хяналт тавих тухай” А/107 дугаар захирамжийн хүрээнд 17 сум 6 тосгонд өвөлжилт хүндэрч хорогдсон ил задгай мал, амьтны сэг зэмийг устгаж, талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн. Адуу 258, үхэр 794, хонь 3237, ямаа 3097 цуглуулж нийт 7386 сэг зэмийг халдваргүйжүүлэлтэд Superkill, Hi-cop, Хлорын шохой 225 кг устгалын цэгийн нүх ухан ариутгал халдваргүйтгэлийг хийн устгасан.
Facebook