• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

“ERUU CUP” Олон Улсын тэмцээнд харваачид онч цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна

Монгол улсын Засгийн газрын 2022 оны “2023-2025” оныг Монголд зочлох жил” болгон зарлах тухай 264 дүгээр тогтоол, Сэлэнгэ аймгийн 2024 оныг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласан жилийн хүрээнд өвлийн аялал жуулчлалын шинэ эвент бий болгох, хөгжүүлэх, Монголын үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг болох Мөсөн сурын харвааг Монгол хүний бие бялдар оюун ухаан, ёс суртахууныг төлөвшүүлэх, Олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоор
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ, сумын ЗДТГ-ын санаачилга, дэмжлэгээр уламжлал болгохын төлөө 2 дахь жилдээ Ерөө суманд зохион байгуулагдаж байгаа “ERUU CUP” Олон Улсын тэмцээний цуваа харваанд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Монгол Улсын өнцөг булан бүрээс 150-иад харваач онч цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
02 дугаар сарын 04-ний өдрийн баг харваанд 9 баг бүртгүүлснээс ОХУ-ын БН Буриад улсын 1 баг оролцохоор бүртгүүлсэн байна.
GO SELENGE!