• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН АЛБА

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН АЛБА

Байгаль орчны хяналтын алба нь байгалийн нөөц баялгийн жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглахтай холбоотой төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд 1 улсын ахлах байцаагч 1, 2 улсын байцаагчийн бүтэцтэйгээр сумдад ажиллаж байгаа Байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна.

Хяналтын алба нь:

  • Төлөвлөгөөт шалгалт буюу эрсдлийн шалгуураар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн объектуудад төлөвлөгөөт шалгалт хийх
  • Иргэн, аж ахуйн нэгж байгууллага, бусад байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийх,
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан харьяалал, эрх хэмжээний хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хяналтын хуудсаар хийх бөгөөд нь хяналтын хуудас нь хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах зорилготойгоос гадна хяналтын хуудсаар дамжуулж хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах, хяналтын хуудсыг хяналт шалгалт хийхээс өмнө бизнес эрхлэгчдэд урьдчилан хүргэснээр дотооддоо зөрчлөө илрүүлж засах боломжийг олгон үйлдвэрлэл үйлчилгээнээс шалтгаалж байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой юм.