• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00
“ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ,
УУЛ УУРХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.
Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт ойн чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг иргэн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, явц, тарьц, суулгацыг зах зээлд хэрхэн борлуулах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхой болгох, Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд салбарын бодлого, хяналт, цаашид анхаарах асуудлаар чиглэл өгөх зорилгоор тус зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнд Ойн газар, Байгаль орчны газар, сумын болон сум дундын Ойн анги, ойн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, Ойн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага, уул уурхайн аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож байна.
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ”Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг 20 сая ширхэг мод тарих амлалт авч, 22.4 сая ширхэг мод тарьж бэлтгэл ажлын хүрээнд амлалтаа биелүүлсэн анхны аймаг болсон.
• 2021 онд 1464 га-д ойжуулалт хийж, 600 мянган ширхэг мод тарьсан
• 2022 онд 1473 га- д ойжуулалт хийж, 1 сая ширхэг мод тарьсан.
• 2023 онд 1376.5- д ойжуулалт хийж, 9.4 сая ширхэг мод тарьсан
• 2024 онд 4381.6 га -д ойжуулалт хийж, 11.4 сая ширхэг мод тарьсан.
2021-2024 онуудад 8695.1 га талбайг ойжуулж, 2024 онд 16.4 тэрбум төгрөгийн төсвийг ойн салбарын аж ахуйн нэгжүүд төвлөрүүлсэн.
Мод үржүүлгийн газар, 94 иргэн, нөхөрлөл аж ахуй нэгж байгууллагад 39 сая ширхэг тарьц суулгац тоологдон, 2025 онд Монгол улсын хэмжээнд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулахаар зорилт тавин ажиллаж байна

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published.

You may use these <abbr title="HyperText Markup Language">html</abbr> tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*