ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр аймаг, орон нутгийн байгаль орчны хяналтын ажилтнуудын болон цагдаагийн ажилтнуудын хамтарсан шалгалтыг тухай бүр хийж байгаа бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ерөө сумын Бугант багийн нутагт цагдаагийн байгууллагын албан хаагч болон байгаль хамгаалагчдын хийсэн хамтарсан хяналт шалгалтын явцад Их алтны “Зүр хүзүү” уулын ар хэсэгт Ерөө голын эрэг дагуу болон гол дотор Бугант тосгоны харьяат нэр бүхий иргэд нь хууль бусаар алт олборлож гол бохирдуулсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Facebook