• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

Monthly Archives: 7 сар 2024

1500 га талбайд сибирийн хүр, нарсны бийрэн сүүлт зэрэг хөнөөлт шавжид тэмцлийн ажлыг зохион байгууллаа.

    Байгаль  цаг уурын хэт их халалт нь ойн хөнөөлт шавж, өвчний тархалт олшролд нөлөөлж Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн зэрэг сумдын ойн санд сибирийн хүр, якобсоны төөлүүрч, нарсны бийрэн сүүлт, гол хөвөөлсөн бургасан шугуйд моносны бүгэг, навч хуйлагч зэрэг ойн хөнөөлт шавжийн хөнөөлийн голомт бий болжээ. 2024 оны улсын төсвийн хөрөнгөөр Баруунбүрэн, Түшиг, Цагааннуур, Сант зэрэг сумдын ойн сангийн талбайд 10 000 га талбайд тэмцлийн ажлыг явуулна. Зүүнбүрэн суманд 1500 га талбайд сибирийн хүр, нарсны бийрэн сүүлт зэрэг хөнөөлт шавжид тэмцлийн ажлыг С.Баярбаатар захиралтай  “Монголын уулын ой” ХХК гүйцэтгэж байна. Уг компанийн  ойн инженер Л.Уранбилэг, техникч Д.Доржсүрэн нар бактерийн бэлдмэлээр тэмцлийн ажлыг явуулж байна.     

Байгаль хамгаалагчдад туулах чадвартай, хамгаалах хэрэгсэл бүхий мотоцикл олголоо

Байгаль хамгаалагчдыг хөдөө ажиллах нөхцөлөөр хангах зорилгоор 2024 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар туулах чадвартай, хамгаалах хэрэгсэл бүхий мотоциклийг сумдын байгаль хамгаалагчдад 10 ширхэг, 1 мотоциклийг Бэлчир бүсийн сум дундын Ойн ангид олголоо.