Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар байгаль орчны салбарын зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр 2023 оны ажлын үр дүн, 2024 онд ажиллах чиглэлээ тодорхойлж, оролцогчдоос хууль тогтоомжийн мэдлэгийн шалгалт авч дүгнэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2024 оныг “Ойн жил” болгон зарласан. Аймаг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Зарласан жилийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөний төслийг танилцуулж санал солилцлоо.
Зөвлөгөөнд 90 гаруй хүн оролцлоо. Үүнд: Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 15 ажилтан албан хаагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтан 23, байгаль хамгаалагч 26, сумын болон сум дундын Ойн ангийн дарга инженер, техникч 26, “Stream” төслийн Сэлэнгэ аймаг дахь зохицуулагч оролцлоо.
Зөвлөгөөнөөр: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Хувь хүний нууцын тухай, байгаль орчны салбарт 2024 онд зохион байгуулах салбарын хяналт шалгалтын талаар, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт, анхаарах зарим зүйлсийн талаар, +ойн нөөцийн ашиглалт хамгаалалтын талаар, ойжуулалт ойн нөхөн сэргээлт, ой хамгаалал, усны нөөцийн ашиглалтын талаар, аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчны үнэлгээ, Төрийн албан хаагчдын цалин, нэмэгдлийн тухай зэрэг мэдээллүүдээр илтгэл, мэдээлэл хийж ярилцлаа.