• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

“ERUU CUP” Олон Улсын мөсөн сурын харваа наадам 2024.02.3-4-ний өдрүүдэд Ерөө суманд амжилттай зохион байгуулагдлаа.

“ERUU CUP” Олон Улсын мөсөн сурын харваа наадмыг Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ерөө сумын Засаг даргын Тамгын газар, Монголын мөсөн сурын холбоо, “Хан
Буурагчингийн мэргэд
холбоо хамтран 2024.02.3-4-ний өдрүүдэд Ерөө суманд амжилттай зохион байгууллаа.

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 2023-2025 оныг Монголд
зочлох
жил
болгон
зарлах
тухай
264
дүгээр
тогтоол, Сэлэнгэ
аймгийн 2024 оныг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласан
жилийн
хүрээнд өвлийн
аялал жуулчлалын шинэ эвент бий болгох, хөгжүүлэх
, Монголын үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг болох Мөсөн сурын
харвааг Монгол хүний бие бялдар оюун ухаан, ёс суртахууныг төлөвшүүлэхээр зорьж
буй
энэхүү наадамд ОХУ-ын БН Буриад Улсын баг тамирчид, БНХАУ-ын ӨМӨЗОрны тамирчид, Улаанбаатар хот, Дархан-Уул,
Төв, Орхон, Сэлэнгэ, Баян-Өлгий, Дорнод, Говь-Алтай, Булган, Хөвсгөл, Ховд
аймгийн 150 гаруй харваачид онч цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс:

ЦУВАА ХАРВААНД:

1-р байранд Дорнод аймгийн Хэрлэн сумын
уугуул “Эрхэт гурван түрүү” Үндэсний сурын холбооны харваач Аймгийн хошо
й мэргэн, Спортын мастер Дашдовжилын Бат-Эрдэнэ,

2-р байранд Хэнтий аймгийн Баянхутаг сумын
уугуул “Их хааны мэргэд” клубын харваач Аймгийн мэргэн
, Спортын мастер Жамсранжавын Энх-амгалан,

3-р байранд Ховд аймгийн Дуут сумын уугуул “Модун” клубын харваач Аймгийн бахлуур
харваач
, Спортын мастер
Базарын Сумхүү
,

4-р байранд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул “Хан буурагчингийн мэргэд” холбооны
харваач
, Спортын дэд
мастер Мөнхбатын Эрхэмбаяр
,

5-р байранд Дархан-Уул аймаг Орхон сумын уугуул “Дархан Цэц” клубын харваач Монгол
улсын
Эрэмгий харваач Раашийн Мартхүү,

6-р байранд Сэлэнгэ аймгийн Сант сумын
уугуул “Батур” баг
, “Өндөр уртын
буян ХХК”-н харваач, Улсын цэцэн харваач, Спортын мастер Батхуягийн Наранбаяр
,

7-р байранд “Залуучууд баг”-ийн харваач Ц.Ганбаатар,

8-р байранд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын
уугуул “Хан буурагчингийн мэргэд” холбооны харваач,
Аймгийн мэргэн, Спортын мастер Оюун-Эрдэнийн Бямбадорж,

9-р байранд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл
сумын уугуул “Шадарван цэц” холбооны багш дасгалжуулагч, Аймгийн дархан мэргэн
, Спортын мастер, Хөвсгөл хөгжил сангийн
харваач Чойжилжавын Дагвадорж
,

10-р байранд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Хан буурагчингийн мэргэд” холбооны харваач, Спортын мастер Балдандоржийн Батмөнх,

АХМАДЫН ХАРВААНД:

1-р байранд Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны ахмад харваач Ш.Даваасүрэн,

2-р байранд ОХУ-ын БН Буриад улсын ахмад харваач А.Б.Цырен-Дорж,

3-р байранд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын
ахмад харваач М.Хөхөө
,

4-р байранд Дарханул аймгийн Дархан сумын ахмад харваач
Ж.Нямаа
,

5-р байранд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ахмад харваач Д.Батжаргал

БАГИЙН ХАРВААНД:

1-р байранд Сэлэнгэ аймгийн П.Чулуун-Эрдэнэ ахлагчтай “Хан
буурагчингийн мэргэд” баг
,

2-р байранд Дархан-Уул аймгийн Ц.Ганбаатар ахлагчтай “Дархан
Цэц” баг
,

3-р байранд Төв аймгийн Ж.Насанбат ахлагчтай “Төв аймгийн” баг,

Тусгай байранд Баян-Өлгий аймгийн Б.Батмөнх
ахлагчтай “Өлгий Мэргэчүүд” баг
тус тус шалгарлаа.

СПОРТЫН БОЛЗОЛ ХАНГАСАН ХАРВААЧИД:

1. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул “Хан
буурагчингийн мэргэд” холбооны харваач
Спортын дэд
мастер Мөнхбатын Эрхэмбаяр 18 оноо
гоор,

2. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант тосгоны
уугуул “Сурын довын цэц мэргэд” холбооны харваач
, Спортын дэд мастер Довчингийн Одхүү 17 оноогоор,

3. Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны
харваач
, Спортын дэд
мастер Ц.Гүррагчаа 17 оноо
гоор шалгалч,

СПОРТЫН ДЭД МАСТЕРЫН БОЛЗЛЫГ:

1. “Чандмань” клубийн харваач С.Нэмэхбаяр,

2. “Модун” клубийн харваач Идэр-Золбоо,

3. “Залуучууд” багийн харваач М.Гантөгс,

4. н.Бархасбат,

САРАН БАЙ ХАРВААНД 11 харваач оролцсоноос:

1-р байранд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны уугуул “Сурын довын цэц мэргэд” холбооны
Аймгийн тод харваач Дамдинсүрэнгийн Өнөржаргал
,

2-р байранд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны уугуул Залуу харваач Сүхбатын Энхжаргал,

3-р байранд Улаанбаатар хотын харваач Б.Отгонжаргал,

4-р байранд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны уугуул “Сурын довын цэц мэргэд, холбооны
Аймгийн мэргэн
, Спортын дэд
мастер Гүнбадралын Уянга
,

5-р байранд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны уугуул Батмөнхийн Долгор нар шалгарлаа.

Цаашид өвлийн аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн
болгон олон улсад түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор жил бүр зохион
байгуулж ажиллахаар төлөвлөж байна.
Facebook