• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай 2024 онд 2 чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай 2024 онд 2 чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Үүнд:

1. Сэлэнгэ аймаг тарьц, суулгац нийлүүлэгч аймгийн хувьд 492000 ширхэг модны тарьцыг Төв аймагт нийлүүлнэ.

2.  Монгол Улсыг зорин ирж буй аялагч, жуулчдад зориулан Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээллийг сурталчлах зорилгоор Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын аялал жуулчлалын төвийн мэдээллийн цахим самбарт байршуулна. 

Facebook