
Хил хамгаалах ерөнхий газар, ЗГХА Ойн газартай байгуулсан хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд ОХУ-ын хилийн Увс, Завхан, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хийгдсэн түймрээс хамгаалах шороон зурвасыг сэргээх, шинээр байгуулах ажлыг тус, тус хийж гүйцэтгэсэн. Уг ажлын гүйцэтгэлийг шалгаж, хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн орон нутагт ажиллаж байна.