• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

Үйл ажиллагааны чиг үүрэг

Үйл ажиллагааны чиг үүрэг

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ


  • Аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар нь (цаашид “газар” гэнэ) аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчны багц хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны орон нутгийн байгууллага мөн.
  • Газар нь байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт, судалгаа, сурталчилгааны ажлыг гүйцэтгэнэ.
  • “Төсвийн тухай хууль”-ийн дагуу орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, хяналт тавих, үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
  • Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн  нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх замаар санхүүгийн баталгаатай эх үүсвэрийг бий болгож, хэрэгжилтийг хангуулах.
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд байгаль орчны багц хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд экологийн боловсрол олгох.
  • Байгаль орчны холбогдолтой судалгаа, шинжилгээний ажил эрхлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх, үр дүнг хүлээн авах.
  • Аймгийн нутаг дэвсгэрт байгаа ой, ус, ургамал, ан амьтан зэрэг байгалийн нөөц баялаг, түүнээс ашиглаж болох тоо хэмжээг нарийвчлан тогтоолгох, зөвшөөрөгдсөн хэмжээнд нь ашиглах.

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа болон шинээр эхлэх төслүүдийг үнэлгээнд хамруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хуулийн дагуу эрх үүргийнхээ хүрээнд гаргасан ерөнхий үнэлгээний дүгнэлтийн талаарх тайланг гаргах.
  • Аймгийн усны нөөц, түүний зохистой ашиглалт, хэрэглээний байдлыг тогтмол үнэлж усны мэдээллийн сан байгуулах, гадаргын усны тооллого хийх, ширгэж хатсан гол, горхи рашаан, булаг, шандын тоо, мэдээллийг гаргах, холбогдох дээд шатны байгууллагыг мэдээллээр хангах.
  • Усны нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, хаврын шар ус, борооны усыг хуримтлуулж усан сан, хөв цөөрөм байгуулах зэрэг арга хэмжээг нутаг орны байдалд тохируулан сав газрын захиргааны болон мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах
  • Гадаргын болон газрын доорх ус авах барилга байгууламж, гүний худгуудын ашиглалтад хяналт тавих, тоолууржуулах, эзэн хариуцагчтай болгох ажлыг хариуцан, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах.
  • Агаарын бохирдол, хог хаягдал, химийн бодисын менежмент, био аюулгүй байдлын асуудлаар бодлогын хэрэгжилтийг хангах, агаар, ус, хөрсийг бохирдлоос хамгаалах, хяналт шинжилгээ хийх асуудлыг хариуцан зохион байгуулах.
  • Газар, газрын хэвлийг түүний баялгийг хамгаалах, зохистой ашиглах нөхөн сэргээх, нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалтад авах ажлыг зохион байгуулах.
  • Уул уурхайн салбарын хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналтын байгууллагуудтай хамтран хяналт тавих, үр дүнг тооцох.
  • Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх.
  • Төрийн бус байгууллагатай хамтран ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох
  • Төсөл, хөтөлбөрийн газар, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, дотоод, гадаадын аялагчдыг аяллын бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээр хангах, мэдээллийн санг хөтлөх, баяжуулах.
  • Байгаль хамгаалагч нарт удирдлага, мэргэжил арга зүйгээр хангах, хяналттавих, үр дүнг тооцох.
  • Ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг бууруулах ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, нөөцийг зохистой, иж бүрэн ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг хөгжүүлэх, ойн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээнэ.
  • Ойн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах.ой, ургамал, ан амьтны нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг орон нутагт зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах.
  • Орон нутгийн хэмжээнд ой, ургамал, ан амьтан зэрэг байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийх, ойн болон ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах.
  • Бүс нутгийн байгаль орчинд зохицсон модлог ургамлын үржүүлгийн газар байгуулах, тарьц, суулгац ургуулах, мод сөөгийн үрийн нөөцийн сан бүрдүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах замаар сайн чанарын үр, тарьц суулгац бэлтгэж орон нутгийн хэрэгцээг хангах.
  • Мод бэлтгэх талбайг тусгаарлалт, мод бэлтгэлийн ажилд технологийн хяналт тавьж, мод бэлтгэсэн талбайг хүлээн авч дүгнэлт гаргах.
  • Ховор, нэн ховор ургамлыг тарималжуулах ажлыг зохион байгуулах.
  • ОЙ, хээрийн түймэр, байгалийн гамшгаас иргэдийн амь нас, байгалийн нөөц баялгийг хамгаалах түүнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, хэрэгслийн нөөцтэй байх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, экосистемд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах.
  • Байгаль орчны мэдээллийн улсын сангийн мэдээ, баримтыг бүрдүүлэх, статистик мэдээллийг нэгтгэж гаргах.
  • Байгалийн нөөц баялгийн талаарх мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхлэн холбогдох байгууллага, иргэдэд байгаль орчны мэдээллээр үйлчлэх.
  • Ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих.
  • Ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, тэмцлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох менежмент, чадавхыг бэхжүүлэх
  • ОЙН нөөцийн тогтвортой менежментийг бий болгон ойгоос гаргах бүтээгдэхүүний нэр төрөл, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах
  • Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх
  • Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ойн салбарын шинжлэх ухаан, сургалт, боловсрол, мэдээлэл, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
  • Байгаль орчны Төрийн хяналтыг хэрэгжүүлж байгаль орчныг хамгаалах түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг хэрэгжүүлэх.
  • 3өрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих хууль, журмын дагуу хэрэгжүүлэх, зөрчлийн бүртгэл судалгаа гаргах.
  • Байгаль орчинд учирч болохуйц аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
  • Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль тогтоомж, хэм хэмжээний актын биелэлтэд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
  • Байгаль орчны салбарын дүрэм, журам, стандартуудыг мөрдүүлэх, сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавих.
  • Салбарын хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлт, шинэчлэлтийг тухай бүр судлан танилцаж байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдад сургалт зохион байгуулах.
  • Аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг хэрэгжүүлж, хэвшүүлэх, дотоод хяналтын чиглэлээр сургалт зохион байгуулах.
  • Байгаль хамгаалагчдыг удирдлага, мэргэжил арга зүйгээр хангах, хяналт тавих, үр дүнг тооцох.
  • Удирдлага, ажилтнуудад эрх зүйн туслалцаа үзүүлэх, захиргааны акт, хэм хэмжээний акт, гэрээ, эрх зүйн баримт бичгийн төслийг боловсруулах, хянах, сургалт зохион байгуулах.
  • Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлд дотоод, хяналт хийх, зөвлөмж дүгнэлт боловсруулан, хэрэгжилтэд хяналт тавих.
  • Хүний нөөцийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, биелэлт, үр дүнг тооцож, тайлагнах.
  • Байгууллагын санхүү, төсвийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулж, түүнд хяналт тавих
  • Байгууллагын өмчийн хяналт, бүртгэлийг хэрэгжүүлэх
  • Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээгээр хийж хэрэгжүүлэх ажлууд, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг холбогдох хууль, журмын дагуу санхүүжүүлэх
  • Байгууллагыг санхүүгийн удирдлага, мэргэжил арга зүйгээр хангах, хяналт тавих, үр дүнг тооцох
  • Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийг зохих хууль, журам, стандартын дагуу хөтлөн явуулах, хэрэгжилтийг хангуулах, өдөр тутмын ажлыг шуурхай зохион байгуулах, мэдээллээр хангах
  • Байгууллагын үндсэн үйл ажиллагааны хэвийн жигд, тасралтгүй үйл ажиллагааг хангах, зохион байгуулах, гүйцэтгэх, тайлагнах