• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

Түүхэн замнал

Түүхэн замнал

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь

1989он

Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Бүгд найрамдах Монгол Ард Улсын зарим яамд байгуулах тухай” 169 дүгээр зарлигаар Байгаль орчныг хамгаалах яам анх байгуулагдсны дараа

1989 оны 12 сард Ойн аж ахуй, Цаг уурын байгууллагыг нэгтгэн “Байгаль орчныг хамгаалах газар” нэртэйгээр байгуулагдсан.

2000 он

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 181 дүгээр тогтоол,

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөмжийг үндэслэн аймгийн Засаг даргын 2000 оны 12 сарын 26-ны өдрийн 95 тоот захирамжаар

Аймгийн Засаг даргын дэргэдэх “Сэлэнгэ аймгийн Байгаль орчны алба” нэртэйгээр байгуулагдан байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих үүрэг гүйцэтгэн ажилласан. Тус алба нь:

  • Албаны дарга /Байгаль орчин, ойн асуудал хариуцсан ахлах байцаагч/
  • Газрын хэвлий ашигт малтмалын  асуудал хариуцсан байцаагч
  • Усны асуудал хариуцсан байцаагч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байсан.

2003 он

2003 оны аймгийн Засаг даргын 41 тоот захирамжаар “Сэлэнгэ аймгийн Байгаль орчны алба”-ны чиг үүргийг хэрэгжүүлэгч агентлаг болгон өөрчлөн байгуулсан. 2006 оноос Байгаль орчны газар нь орон тоогоо нэмэгдүүлсэн.

2009 он

2009 онд “Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар”, 2013 онд ”Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар”, Засгийн газрын “Тогтоол өөрчлөлт оруулах тухай” 2015 оны 8 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, үйл ажиллагааны журам, аймгийн Засаг ларгын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, албадыг шинэчлэн байгуулах тухай” А/44 тоот захирамжийн дагуу бүтэц, орон тоог шинэчлэн “Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар” болгон тус тус өөрчилж байсан.

2012 он

Аймгийн Засаг даргын 2012 оны “Ойн алба байгуулах тухай” А/84 тоот захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Ойн албыг байгуулж, дүрмийг баталсан байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчны багц хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны орон нутгийн байгууллага мөн.

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үндсэн зорилго нь Байгаль орчин, аялал жуулчлалын хууль тогтоомжийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчин, аялал жуулчлалын мэдээллийн сан бүрдүүлэх, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, байгаль орчин, аялал жуулчлалын сургалт, судалгаа, сурталчилгааны ажлыг гүйцэтгэхэд оршино.